Ертөнц дээр амь насыг надад олгосон эгнэшгүй ачит ТЭНГЭР минь, цорын ганц үнэнч ХАЙР минь, бүхий л юманд намайг анирдан ямагт бэлэн байдаг цөхрөшгүй БООЛ ээж минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе. Охин чинь тандаа сайн сайхан үг хэлж сэтгэлийг тань амирсгахыг туйлаас их хүснэ. Гэхдээ үүнийг хэлэхдээ зөвхөн уран цэцэн үг хэрэглэхээс илүүтэйгээр тэр нэгэн үед болж өнгөрсөн дурсамжуудаас үүдсэн бодролуудаа тандаа бичин өгүүлэхийг зорилоо. Нялх хүүхдүүд бас амьтад танд их амархан дасаж, хайртай байдгийг заримдаа гайхмаар санагддаг. 90-ээд оны эхээр та нэг хэсэг Бүрэнтолгойд хэдэн малтай байсан даа. Аав орос руу гардаг байв.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ЭЭЖИД...2

Зүрх сэтгэлд минь үргэлжид дотно байдаг миний том дэлхий, миний жаахан ээж минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе! Таны биеийг өвдснийг сонсоод охин чинь хэд хоног үнэхээр таагүй байна. Ядаж байхад үүнийг сонсохоос ганц хоёрхон хоногийн өмнө нэг шөнө, шүднүүд маань аман дотроо үйрээд л унаад байна гэж таагүй зүүд зүүдлээд байсан. Шүд унаж байна гэж зүүдэлбэл эцэг эхэд муу гэдэг дээ тэгээд л би гэнэт “ухаан сууж” таны тухай бас өөрийнхөө тухай бодож сууна.
Ээж ээ... охин чинь тэнэг биш. Та минь тэнэг үр хүүхэд төрүүлээгүй бас биднийг тэнэгрэлтэй болгож ч өсгөөгүй. Харин охин чинь залуу насны харалган гэнэн,” элэг бүтэн”-ий жаргалаар таныхаа тухай ингэтэл эргэцүүлэлгүй удаж дээ. Хорин жилийн өмнө би хүүгээ төрүүлэхээр гурав хоног сэхээ сөгөөгүй өвдөж байхдаа алхаад яваад байвал хурдан хөнгөрдөг гэж сонсоод шөнөжин эмнэлгийн урт хонгилоор хоёр гурван мянган удаа тоолон алхдагсан.

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ЭЭЖИД...

Нисэх гэсэндээ дэгэж
Дүүлэх гэсэндээ дуулж
Жаргах гэсэндээ ганцаардаж
Хайрлах гэсэндээ
Хаврын цас шиг хайлж

Хамгийн ойр атлаа
Харь танихгүй дэлхийд
Хачин өрнүүн алхаж явна би

Дэлгэрэнгүй: ХАЧИН САЙХАН БАЙНАА БИ...

Нэвсгэр үүлсээс цухуйх саран
Миний өвөрт шургаж амжаагүй байхад
Нэлхийсэн их гэрэлд ороогдон
Нэлэнхүйд сарнин одлоо зүүд минь
Алсрах зүүднийхээ барьцаанд
Аргамжигдан орчлонд үлдэхдээ би
Хувилахуйн адат чанарыг
Хурьцан тогтоож эс чадав аа

Дэлгэрэнгүй: ТАРЧЛААГЧ

Сэвлэг гэзэгний минь

Хонгор дагшин үнэр

Сэм сэмхэн

Нэг л хачин сарниад

Янзган шилбэтэй турьхан хөл минь

Яаруу яаруухан гишгээд байна

Ялгуун тэргэл сарны дор

Ямар нэг дуу аялмаар байна

Дэлгэрэнгүй: Сэвлэгний минь үнэр сарниад...

Бодлын үзүүрт гуниг ороолдоход
Бороо хүсэх цэцэг мэт би амархаан гунддаг
Эмзэг зүрхээ тогтоон барьж дийлэлгүй
Эмнэг омголон зангаар дотроо үерлэхдээ

                                         Санааны мухар дахь бүхнээ нимгэлэхээр
                                         Сайн нөхдийгөө би зорьдог.
                                         Намайг очиход нөхөд минь
                                         Уярч уйлдаггүй харин
                                         Нар мэт гэгээтэй зангаараа хөгжөөдөг.

Дэлгэрэнгүй: НОХОД

Нар уулын толгой мохоон бөмбөрсөөр тонгойход өдрийн халуунд цадталаа идэж чадаагүй ч нялх тугалдаа яарсан айл айлын үнээ толгодын энгэр цуулсан жимээр гэр гэрийн зүг бөмбөчинө. Жим дагасан үхрийн түрүүнд хэвлийнхээ хоёр талд хонин чинээ цагаан толботой хүрэн үнээ хүзүү сунган мөөрсөөр шогших. Бөөр алаг тугалдаа хоргодон өглөөд дуртай дургүй бэлчих мөртөө оройд үхэр бүрийн түрүүнд харьж ирнэ. Энэ хавар гуравдахиа тугалласан бөгөөд тугал нь гэж хачин цовоо амьтан. Гэтэл сүүлийн үед хамар нь нусгайрч, нүд нь нуухтай.

Дэлгэрэнгүй: БӨӨР АЛАГ

Зохиогч С.Энхүүш "АМГАЛАН"  романыг Орлоогийн уншигчдадаа хүргэж байгаадаа таатай байна. С.Энхүүш Орлоогийн уншигчдад урьд нь ирүүлж байсан Монголын өнөөгийн амьдралын үнэн бодит байдлыг харуулсан нийтлэл болох "Цэвэрч Монгол хүн", "Хотын төлөө хэлэх үг" гэсэн нийтлэлүүдээрээ бидэнтэй уулзаж байсан. Ийнхүү "АМГАЛАН" романы эхний хэсгийг хүлээн авч таалан уншина уу!

АМГАЛАН /роман/ Эхний хэсэг

“Харанхуйд намайг битгий орхиоч. Би цуг явъя” гэж тэр арай ядан шивнэлээ. Бүдэг үзэгдэгч дуулсан эсэхийг мэдэхгүй “Чи өөрөө зам ол, үүний гэрэлд яваарай” гэж чихарсан хөндий дуугаар хэлээд, өгсөн лааг аваад Амгалан давхийтэл сэрлээ. Унтахдаа асаалттай орхисон гэрэл мэлс хийтэл ассан нь Амгаланг хар дарсан зүүднээс салгажээ. Сумын төвийн гэрэл үүсгэгч моторын бүдэгхэн нүргэлсэн танил чимээ сонсдоно.

“Ашгүй дээ. Орой гэрэл унтрахаас өмнө унтчихсан нь юутай сайн хэрэг вэ. Харанхуйгаас айдаг байхад зүүдэнд орж ирээд байх юм. Удахгүй гэгээ орж, өдөр болно” гэж бодож амжсан Амгалан ээжийнхээ жигд амьсгалан унтахыг мэдрээд бүр тайвшран, “харанхуй муухай, хоосон муухай, ганцаараа байх муухай, өдөр гоё, гэрэл гоё, өнгө бас дуу гоё” гэж бодсоор эргээд зүйрмэглэлээ. Хар дарсан зүүднээс хойш хир удаан унтсныг мэдэхгүй Амгалан ээжийнхээ цай самрах чимээнээр дахин сэрлээ.

Дэлгэрэнгүй: АМГАЛАН /роман/ Эхний хэсэг

Аливааг нягт нямбай хий гэж сургачихаад
Аяга сэтрэхэд хүртэл зэмлэдэг хирнээ өөрсдөө
Архи балгачихаад болор хагалсандаа ч харамсдаггүй томчууд
Айлын хүүхдийн тоглоомонд
Битгий гар хүр гэж сургачихаад
Ажлаасаа томоо банз чирээд ирдэг томчууд

Дэлгэрэнгүй: ТОМЧУУД

Гудамжны цасан хоног хоногоор наашилах нарны илчинд хайлж, тэнгэр өөд уур болон дэгдэнэ. Цасны уснаас үүссэн бяцхан горхиуд энд тэндгүй салаалан жирэлзэх агаад хуйсагнуур хаврын араншингаар шөнөдөө жин өвлөөс дутахгүй жихүүцүүлэн хайрна. Загасных мэт чигчлүүр нарийн хавирганых нь завсар тоолонгоор шургачин жиндүүлэх хайруу салхинд бөмбөлзтөл чичирсээр эхийнхээ халуун цавьpуу шунгаснаа мэдэрсэн тэр өдөр ягаан өнгөтэй бөнжгөр халуун эд эн түрүүнд нүдэнд нь тусжээ. Сайрга тэр юмыг сонирхон, хоншоороо хүргэн үнэрлэвэл зүйрлэшгүй энхрий зөөлөн агаад халуун цагаан зүйл дусахад өөрийн мэдэлгүй ам дүүрэн үмхээд шунаглан сорсон билээ. Мөнөөх ягаахан “товч”-оо нудчин байж ханатлаа хөхөж цадаад, эргэн тойрноо сая сониучирхав. Чөргөр нарийхан шилбэ, бахим том сарвуу, сахлаг шар сүүл, чингээд хамгийн сүүлд, хошуугаараа зөөлөн нударч, өөрийг нь энхрийлэх сэгсгэр том толгойг олж харлаа. Ингэж эхтэйгээ танилцжээ.

Түүний тойрны хар хүрэн зүст ах дүүс нь биенийхээ дээр өрсөж гарцгааж, мөнөөх сайхан амтат ягаа ханруу зүтгэн, жийг жууг дуугаралдан ажээ. Сайрга бол бусад гөлөг  ах  дүүгээсээ түрүүлж, нүдээ нээсэн байв. Анхны өдөр  асар өндөр уулнаа мацах мэт хумсгүй шахам сарвуугаараa eхийнхээ толгойд маажилан зүтгэсээр гарч, тэндээсээ сэрвээн дээгүүр нь явж, хавь тойрныг ажив.

Дэлгэрэнгүй: Үр хурмастын өмнө-1