Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ. Эд нар хүний хэлээр ярьдагсан бол , Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү гэж хэлэх байх даа гэж […]