2936159Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ. Эд нар хүний хэлээр ярьдагсан бол , Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү  гэж хэлэх байх даа гэж бодоод инээмсэглэснээ бослоо. Орных нь хажуугийн ширээн дээр цаас, харандаа хөглөрнө. Орой зурж байгаад орхисон архитектурын адармаатай олон зураг тэнд нь эрээлжлэн харагдана. Өнөөдөр дулаан байх бололтой гэж бодоод улаан эрээн даашинзаа гарган урьдаа барьж толинд харсанаа сэтгэл хангалуун мишээлээ. Өөрт нь гоё зохидгийг тэр сайн мэдэх билээ. Дандаа жинсэн өмд, хөнгөн гутал гээд оюутан хүний өдөр дутмын хувцаснаас заримдаа залхаж гоё даашинз намируулж, өндөр өсгийтэй гутлын өсгий товор, товор дуугарган, задарсан урт хар гэзгээ үе үе мөрөө давуулан шидлэн алхахад Энхмаа дуртай. Одоогоос 3-н жилийн өмнө тэр Венеци хотын Архитектурын Дээд сургуульд суралцахаар ирж байсан нь саяхан мэт. Венеци хот бол: хэрчсэн мэт олон усан гудамжууд, нуман хэлбэрийн гүүрнүүд, усан такси, Уран баримлууд гээд Итал байтугай дэлхийд алдартай хот билээ.

Орой бол Адриатын тэнгисээс зөөлөн салхи үлээж усан гудамжуудаар тэнүүчлэн сэвэлзэнэ.

Урт хитигтэй- усан таксинууд хэдэн талдаа дэнлүү асаан зорчигч, жуулчидыг суулган нааш цааш хөлхөх бөгөөд далбагар урт сэлүүр, яралзтал сэлүүрдэж буй завичин уянгат дуу эгшиглүүлж энэхүү усан гудамжуудыг дуу хуураар чимнэ.

Венеци хотын зуны шөнө бол үнэхээр сайхаан... Усан дээр барьсан тавцангуудын кофений газарт орж халуун кофе, каппучино ууж суух ярьж хөөрөх бүүр ч гоё. Энхмаа сургуулиасаа нилээд зайтай Риелло Санта София дүүрэгт байр хөлслөн амьдардаг бөгөөд гэрээсээ хэдэн минут алхасны дараа автобусанд сууж сургууль уруугаа явна. Түүнийг шатаар уруудсаар гадаа гарч ирхэд бяцхан шувууд мөн шулганан жиргэсээр л.... Хэзээ ч юм бэ? хэн нэгний хэлсэн эмэгтэй хүн, инээмсэглэж явхад хорвоо дэлхий дагаж  инээмсэглэдэг юм гэсэн үг санаанд нь буухад тэр эхлээд нар уруу, дараа нь бяцхан шувууд уруу харж инээмсэглэлээ. Түүнийг инээхэд хацар дээр нь хонхойдог  учир бага байхад нь зарим нь аавдаа эрх хүүхэд нөгөө хэсэг нь хөөрхөн охины шинж гэж ирээд л өхөөрддөгсөн г