Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов.
Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.
Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А" ВИРУС
А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.
2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах
3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.
3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С" ВИРУС
С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг.
Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС
Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.

"В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР өөРЧЛөЛТ ГАРАХ ВЭ?
Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.

"В" ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ
Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

өВЧИЛСөНөө ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.
1. Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
2. өтгөн - цайвар өнгөтэй болно.
3. Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
4. Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
5. Хэвлийгээр өвдөнө.
Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүмүүст эдгэрсэн мэт бие хөнгөрч хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинжүүд үлдэж хоцордог.

ЯАЖ ОНШЛОХ ВЭ?
Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрүүлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.

ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
Хэрэв та уг өвчнөөр өвдөөгүй, халдвар аваагүй бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл бүрдсэн бол эмчид очиж хүсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зөвлөх ба ингэснээр танд уг өвчний эсрэг дархлал тогтоно гэсэн үг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зөвлөгөө өгөх ба аль болох зөв хооллох нь таны өвчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно.
Мөн элгээ илүү их асрамжлах, гадна нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бүрмөсөн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггүй. Энэ эм элгийг хүнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн өмнө эмчээс тэр эмийг элгэнд яаж нөлөөлөх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний үрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд үрэвслийг багасгах бууруулах эм өгөх ёстой. Хэрэв архаг хэлбэрт шилжээгүй бол эм тэр болгон уух хэрэггүй бөгөөд гагцхүү ойр ойрхон эмчид үзүүлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмч доорх эмүүдийг хавсарсан буюу таны өвчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зөвлөнө. Үүнд:
1. Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгүй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгүй жил хэрэглэх ёстой. 2 төрлийн Interteron байх ба Interferon alfa буюу intron, peginterteron alfa буюу Pegasys гэсэн нэртэй.
2. Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. өдөрт нэг удаа ууна.
3. Hersera - Epivir -ийг хэрэглээгүй нөхцөлд өдөрт мөн нэг ширхэгийг ууна. Бөөрний өвчний урьдчилсан рисктэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй.
4. Baraclude - Гепатит "В" вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, үр дүнтэй эм. өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.

ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?
1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай.
2. өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
5. Эмнэлгийн ажилтнууд
6. "В" вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ "В" ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР өВЧИЛСөН ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ
/Chinese -буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлүүд/
California - Berkley хотын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch 2000 оны "American Journal of Public Health" сэтгүүлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийг\монголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлүүд ч адил үр дүнтэй байдаг\ интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийсэн үр дүнгийнхээ тухай мэдээлсэн байна.
Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хүнийг зөвхөн дан ганц Интерфероноор эмчилж буй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны үр дүнд эмийн ургамал + интерферон альфа хэрэглэж буй 27 хүний эмчилгээний үр дүн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан үед огт эмчлэхгүй бол элэгний хорт хавдар болох урьдчилсан нөхцөл улам хурдасдаг.

ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ өВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний "В" Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.

ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
1. Вакцин хийлгэнэ. /Энэ өвчнөөр өвдөөгүй үед/
2. Тохиолдлын сексийн үед бэлгэвч хэрэглэх
3. Хүний ялгадас, өтгөн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий өмсөж занших.
4. Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях.
5. Хүний шүдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бөхийг хэрэглэхгүй байх.
6. Хүний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгүй байх.
7. Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах.
8. Цусаар бохирлогсдон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй.

Зохиогчийн булан

20161110 004

"МОРЬТОН МОНГОЛ" БҮСГҮЙ

in Г.Галбадрах
АНУ дахь "НҮҮДЛИЙН ЦИРК" ...Энэ оны 10 сарын 8-9 ны өдрүүдэд фото зурагчин М.Манлайбаатар, зураглаач Д.Түвшинбаяр бид гурав Бостон хотыг зорьж "Ringling Bros and Barnum & Bailey" нүүдлийн циркт аялан тоглож буй Монголын циркийн жүжигчидтэй уулзсан юм.…
20160929 005

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ-МОНГОЛ ХОРООЛОЛ"

in Г.Галбадрах
Гэрэл Амарсанаа \цуврал ярилцлага- 27\ ...Өнгөрсөн хавар Юта мужийн "Давст нуур" хотод очихдоо Г.Амарсанаагийн талаар танилуудаасаа сонсож байсан юм. Барилгын бизнес эрхэлдэг тэрээр Чикаго хотод бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар, "Монгол хороолол" байгуулахаар…
20160921 011

Нутгаа санасан, монголоороо байх гэсэн чин сэтгэл л хүнийг хийж бүтээхэд тусалдаг

in Э. Зоригт
Хөмсөг: Гоё хүмүүс УРЖИГДАР Уг нь түүнтэй уржигдар уулзах байлаа. Тэнгэр бараан үүлээр хучигдаж, юу юугүй бороо орох нь уу гэмээр нэг тийм бүүдгэр өдөр. Намрын амгалан тайван, амралтын өдрийн анир чимээгүй нийлж орчин тойрон ер бусын нам гүмд умбана. Гэнэт…
tsalin

Шидэт үг

in Э. Зоригт
Хүн бүхэнд таалагддаг үг хэл гэвэл “Цалин нэмнэ” гэдэг байж болох юм. Тийм болоод ч тэр үү цалин нэмнэ гэх агуулга бүхий мэдээний дор хамгийн их сэтгэгдэл бичигдэж, “цалин нэм” гэж орилсон хүн олон нийтэд таалагдаж, “цалин нэмнэ” гэсэн…
20160914 005

АМЬДРАЛ ИХ ЭНГИЙН

in Г.Галбадрах
\цуврал-09- төгсгөл\ ...Амьдрал их энгийн, бид л өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр зовлон болгож хувиргадаг болохоос. Энэ амьдралд өөрийн бий болгож чадсан бүхэндээ сэтгэл хангалуун байж, наран ургаж мандахаас шингэж жаргах хүртэлх бүх л цаг хугацааг…
20160912 013

Мангас ба Монгол

in Э. Зоригт
Дуудах нэр нь төр дуурсах алдар нь популизм хэмээх аймшигт хар мангас Монгол хэмээх нэгэн улсыг түйвээж, голомтыг нь самраад өөрийн гэсэн засаглалыг тогтоожээ. Мангасын эрхшээлд орсон иргэд зовохын дээдээр зовж, жаргал гээчийг умартав. Дөрвөн жилдээ нэг…
20160908 005

ИТГЭЛ

in Г.Галбадрах
*-Маргааш хийх ажилд чиний туслалцаа хэрэгтэй байдаг, чи тусалж чадах уу?
20160907 007

Ам.долларын амыг авч давхисан “золиг”

in Э. Зоригт
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом өсөв. Энэ асуултын хариуг олох гэж амтай болгон ам.долларын тухай оньсого таалцаж, толгойтой бүхэн ханшийн зөрүүний талаар тоо бодож эхлэв.
20160907 006

Аавуудын ханш

in Э. Зоригт
Аав гэхээр хүмүүс өөр өөрсдийнхөө ааваар л төсөөлөх нь дамжиггүй. Манай аав гэхэд л өдөржин эзгүй байж байгаад нар жаргахтай уралдан гэртээ орж ирээд гэрийнхээ баруун талаар тойрч…
20160829 002

НАМ-ТӨР-БИД

in Г.Галбадрах
*НАМУУД. Сонгуульд олонхийн санал авч ялалт байгуулан Засгийн Газраа байгуулж буй намууд:
ger

Ядуу хүүхэд

in Э. Зоригт
Бүрхэг, хүйтэн, дүнсгэр. Намрын уйтай өдрийн нэг. Дэнжийн мянга. Булгийн 19-р гудамж. Банзан хашаа, золбин нохой, салхины аясаар хийсэх сул шороо бас гялгар уут. Борооны дусал,…
20160819 001

Талх ба цалин

in Э. Зоригт
Талх Сонгуулийн өмнөхөн монголчууд тал талх худалдан авдаг болсон талаар бөөн шуугиан болсон. Долоон буудлын Должин гэх эмээгээр жишээ аваад л ядуурал улам газар авч,
20160818 005

ИТГЭЛ, НАЙДВАР

in Г.Галбадрах
-Хиймэл хөл дээрээ анх босоход, өчнөөн жил зогсож тэнийлгээгүй нуруугаа тэнийлгэсэн чинь их сайхан байсан шүү.
20160809 006

БАЯН БА ЯДУУ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн цуврал-08\ ...Амьдрал их энгийн. Хүмүүс бид өөрсдийн амьдралын хэв шинжээ баян ба ядуу хэмээн хуваадаг.
20160809 005

ААВ

in Г.Галбадрах
\Миний амьдарч буй Америкт тэмдэглэдэг "Аавуудын өдөр"т зориулав\ Ургаж буй модны үндэс нь, урсаж буй голын ёроол нь, уулсын өндөр оргилын хад чулуу нь аав минь юм.
20160720 001

БИД ЮМ ХИЙЖ СУРЧ БАЙНАА

in Г.Галбадрах
...Бид юмыг маш сайн хийж сурч байнаа. Хэдэн талаас нь харж өөр өөрийнхөөрөө сайн муу янз янзаар тайлбарлан, өөр хоорондоо маргалдан мэтгэлцэж байвч энэ бол хөгжлийн эхлэл юм.
20160614 007

БҮСЭЭ Л БҮСЭЛЧИХ! ТЭГЭХ ҮҮ???

in С.Б.Бат-Эрдэнэ
Ердөө л саяхан хэдхэн хоногын өмнө хамаатны минь нэгэн эгч Манжуурт аялалаар явж байгаад автын ослоор алтан амиа алдлаа. Тун ч харамсалтай. Монгол хүмүүс л болсон хойно ёс заншлыг…
songuul2016

АНДУУРААД БАЙНА, АНДУУРААД БАЙНА...

in Г.Галбадрах
2016 оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. "Бөхчүүд, дуучид нэр дэвшсэн байна, тэд хэрэггүй" л гэнэ, "Хуучин улстөрчид олноороо дахиад дэвшсэн…
20160603 007

АНУЖИН-гийн ХУВИЙН АСУУДАЛ

in Г.Галбадрах
...Хүн болгонд хувийн нууц буюу хувийн асуудал байдаг. Бидний багад "Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг юм" хэмээн бие биедээ "томордог" байсан нь "Миний хувийн асуудалд бүү халд"…
20160525 007

АМЕРИКИЙГ ТОЙРЧ БУЙ МОНГОЛ ЗАЛУУС

in Г.Галбадрах
...Монгол эрчүүдийг морьгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа. Морь гэдэг хүлэг монгол эрчүүдийг "жинхэнэ эр хүн" болгож байсан гэдэг. Эр бяр, эрэмгий зориг, гүйлгээ ухаан, авхаалж…
20160523 010

ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУН ХОРООТ СУМД ХҮҮХДИЙН "ЗАГВАР ЦЭЦЭРЛЭГ" БАЙГУУЛАХ САНААЧЛАГА

in Г.Галбадрах
1. Б.Хандмаа Дорнод аймгийн Чулуун хороот сумын "Хүүхдийн цэцэрлэг"т ажиллаж байгаад Америкт ирсэн бүсгүй. Америкт ирээд сургуульд суралцаж, дараа нь бас л "Хүүхдийн цэцэрлэг"т…
20160516 006

УУЧЛАЛ ба ҮЗЭН ЯДАЛТ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-06\...Амьдрал их энгийн. Гэхдээ хүмүүс бид өөр хоорондын таагүй харилцаанаасаа болж бие биенээ үзэн ядах нь бий.
20160503 012

ӨНГӨРСӨН ба ИРЭЭДҮЙ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн цуврал-5\Амьдрал их энгийн. Олон хүмүүс өнгөрснөөрөө амьдарч, ирээдүйдээ итгэл алдран өөрийгөө болон өрөөлийг "тарчлааж" амьдардагт зовлонгийн салхи хургаж буй.
heruul

ОЙЛГОЛЦОЛ ба ХЭРҮҮЛ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-4\Амьдрал их энгийн. Гэхдээ олон хүмүүс хэрүүл маргаанаас болж их бухимдан ядардаг. Ямар нэгэн асуудлаар ойлголцож чадахгүй болохоороо хүмүүс өөр…
20160426 003

"ИД ШИДИЙН ОРОН" төсөл АМЕРИКТ

in Г.Галбадрах
Хүний наймаа, хүчирхийлийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр өдгөө Монголд жирийн залуусын дуу хоолой болж, энэ талаар бодитой санаачлагуудыг ажил хэрэг болгож буй ТББ бол…
02ca9136e718c0e7big

ХАЙР ба ХАРДАЛТ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-3\Амьдрал их энгийн. Хүн төрөлхтөн бий болж эсрэг хүйстнээ хүсэмжлэх болсон цагаас л хайр, хардалт зэрэгцэж бас харгалдах болсон. Хайр хүний амьдралд…