Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg tgegmee
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Хүн болгон хуульч байх албагүй ГЭХДЭЭ... PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Цэгмээ   
Лхагва, 2009 Аравдугаар сар 14 10:26
RestaurantBar.Com daily food Deals and Restaurant Guide

attorneyХүн болгон ХУУЛЬЧТАЙ байх ёстой гэсэн энэ л энгийн зарчимыг Монголдоо хэрэгжүүлмээр байна. Үнэндээ хэлэхэд манай ард иргэд маань хуулийн хангалттай мэдлэгүйгээсээ болоод хүнд ашиглуулах, биеийн болон эд хөрөнгийн хохиролд унах, хүнд доромжлуулах, дээрэлхүүлэх гэсэн өч төчнөөн асуудалд орооцолдоод байна. Хуулийн мэдлэггүйн дээрээс бас дэндүү хүлцэнгүй, аймхай, сул дорой зангаасаа болж хичнээн хүн чимээгүйхэн хохирч байгаа болоо?

Жишээ нь: Та боддоо, таны найз чинь хөлчүүрхээд таныг цохиод авчиж гэж бодоё (тэгээд хэргээ хүлээн зөвшөөрдөггүй ээ), та тэр хүнийг шүүхэд өгч чадах уу? хүүг/охиныг тань ангийнх нь хүүхэд унагаад гэмтээчлээ гэж бодоё, та хэнд хариуцлага тооцох оо мэдэх үү? эсвэл тэгээд л зүгээр өнгөрөөх үү? Даанч xарамсалтай нь ихэнхи тохиолдолд манайхан харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг хий л дотроо бухимдаад өнгөрөөж байх шиг.

Тэгэхэд энд, энэ Америкт яаж байна, бүх хүмүүс өөрийн гэсэн хуульчтай, ямар нэг асуудал гарлаа, шууд л үг дуугүй хуульч дээрээ очдог. Өрх болгон заавал нэг хуульчтай, цаашлаад хүн болгон байнгын үйлчлүүлдэг хуульчтай. Зарим айхтар том нөхөдүүд нь нэг биш нэлээн хэдэн хуульчтай байдаг юм бишүү!? Жишээ нь: Энд хэрэв хэн нэгэн чамайг үг хэлээр доромжилсон (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, хэрэв чи үр хүүхдээ гадаа халуун наранд машиндаа үлдээсэн (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, Хэрэв чи хэн нэгний газар нутаг дээгүүр явсан (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, хэрэв хэн нэгэн хэдхэн доллар зээлээд эргүүлж өгөөгүй бол шүүхэд, гээд л манайханы бараг хөх инээд нь хүрмээр асуудлуудыг хүртэл Шүүхэд өгнө шүү дээ!

За тэгээд бүүр бичиг баримт хөөцөлдөхдөө ч гэсэн тэр авралын бурхан хуульч дээрээ очих юм. Ийм л үзлийг Америк хүн болгоны толгойд нь суулгаад өгчихсөн байна хөөш. Ямар ч тэнэг хүн бай, ямар нэгэн асуудал гарлаа хуульч дээр очих ёстой гэдэг ээ мэдэж байна шүү дээ!

Тиймдээ ч, энэ оронд амьдарч буй бүх хүмүүс бие биенээ жигтэйхэн хүндлэнэ, хэн ч хэнийг дээрэлхэх, доромжлох, гүтгэх, гүжирдэх, зодох, нүдэх ... г.м. үйл нүдний гэм, ёстой ёс бусын асуудал бөгөөд хэрэв дээрхийн аль нэг асуудал гарлаа гэхэд хохирогч тал нь инээж байгаад харин ч нэг шүүхэд өгөхөө даан ч сайн мэдэж байгаа юм даа. Чамайг даа, Ну Погоди!

Манай ард иргэд маань хуулийн мэдлэгээ байя гэхэд хүн болгон хуульчид ханддаг л болчихвол гүэй мөн сайхан аа. Тэгвэл тэр муусайн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг авилгач, гүжирдэгч, дээрэмчин, доромжлогч, гүтгэгч, залилагч ... нарын хульхи нь хуга бууна даа. Биднийг хамгаалах өмгөөлөх хүн одоо үед байхгүй болжээ гээд л төр засагруугаа хялалзаад байдаг, үнэндээ энэ хууль гэдэг юм чинь биднийг хамгаалах гол хэрэгсэл шүү дээ. Дахиад хэлэхэд таныг хуулийн ном бариад суу гэж байгаа юм биш шүү, ямар нэгэн асуудал үүслээ хуульчид л хандаад сурчих. Болж өгвөл байнгын үйлчлүүлдэг найдвартай нэг хуульчтай бол.

За тэгээд цаашлахад, Америкын иргэд хооронд ч ганцхан ийм сайхан харьцаа үүсээд зогсохгүй, иргэд-хуулийн этгээдийн (ААН) хооронд ч гэсэн мөн л ийм нэг нэгнийгээ тахин шүтэх шахуу үйлчилгээ явагдандаа. За даа арай гажуудуулчихав уу даа, иргэд/хэрэглэгчид маань компаниудыг шүтэх нь юу л бол, харин компаниуд маань хэрэглэгчидээ - ээ дээ мөн бөөцийлнө шүү дээ. хэхэ.

Яагаад гэвэл - Нэг гоё жишээ дурдая:

Нэгэн өдөр 81 настай Либэк эмээ, ач хүүгийнхээ хамт McDonalds түргэн хоолны газар очиж л дээ, Ач хүү нь энэ үед машин барьж явж, тэгээд Drive Thru(Машинаасаа захиалгаа авдаг)-гээр хоолоо захиалсан юм байж. Захиалга нь ч бэлэн болж ач хүү халуун кофег аван Либэкт атгуулж, машинаа асаан хөдөлж л дээ. Тэгсэн яг тэр хооронд Либэк эмээ кофеныхо тагыг нь авч таарч, өвөрлүүгээ час халуун кофе асгачихдаг байгаа. Үүнээс болж эмээ 3-р зэргийн түлэгдэл авч, эмнэлэгт хэвтжээ. Ийм их гэмтэл авсан эмээ биеийн/сэтгэлзүйн хохиролоо барагдуулахаар McDonalds-ыг шүүхэд өгчээ. Шалтгаан - дэндүү халуун кофегоор үйлчилсэн, халуун гэдгийг хэрэглэгчид сануулаагүй хэмээн. McDonalds мөчөөгөө өгөхгүй эмээг өөрийн буруугаас болж кофе асгасан хэмээн гүрийсэн боловч ялж чадалгүй 200,000$ долларыг эмээгийн эрүүл мэндийн хохиролд төлөхөөр болж дээрээс нь 480,000$ эрүүл мэндийн стандартанд нийцээгүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн хэмээн торгуулжээ. Үүнээс хойш кофегоор үйлчилдэг бүх газрууд кофеныхо халууныг бууруулж, аяган дээр нь сануулга тавьдаг болсон юм гэдэг.

За та компаниуд яагаад хэрэглэгчдийгээ хаанд өргөмжилдөг болсон шалтгааныг ойлгов уу? (Манайхан бол яаж байх болдоо муу эмээг. Зад загинаад, бараг хохь чинь гээд л хөөгөөд явуулна даа) за хонх дугарчлаа дараагийн хичээл дээр асууна шүү!

Эцэст нь хэлэхэд би ямар санааг хамгийн гол нь товойлгох гэсэн юм гэхээр "Хүн болгон Хуулийн Мэдлэгтэй байх албагүй ээ, гэхдээ Хүн болгон Хуульчтай байх Хэрэгтэй" Гагцхүү энэ л санааг, иргэдийг хуульчтай найзлуулах гагцхүү энэ л тогтолцоог Монголдоо хэвшүүлмээр байнa, бүүр Монгол хүний ой ухаанд нь ахиж авагдахгүйгээр суулгаад өгчих юмсаааааааан.

Тэр хуулийн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагааг төрөөс аль болох дэмжиж, иргэд маань ч гэсэн алийн болгон ингэж хүнд дээрэлхүүлэх вэ дээ, одоо л нүдээ нээж, хэний ч өөдөөс "Шүүхдэнэ шүү чамайг!" гэж ам бардам хэлдэг болмоор байна! Ер нь "Өрх Болгонд Нэг Хуульч Хөтөлбөр" ч хэрэгжүүлсэн яадаг юм Монголчуудаа!


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Уншсан: 1379
Сэтгэгдлүүд (24)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
uneheer zov heljee.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
балайртаад бай. тэгээд жоохон юм болохоор л шуухдэх болж байна уу? Эхлээд наад шуух засаглалаа засаад тэгээд шуух муух гээ. Тэгэхгүй бол Монголчууд бугд Нэг худагт орно шуу. Харин ард тумнээ хуули зуйн анхан шатний мэдлэгтэй болгох хэрэгтэй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
зах зээлийн хуулиар хөгжих гэж байвал заавал хэрэгжүүлэх ёстой зүйл байна даа. харин манайд ямар зах зээл үйлчлээд байгааг би ойлгодоггүй юмаа. хуульчид чинь манайд хамгийн ноотой байдаг хүмүүс шүү дээ???? тэднийхээ толгойг цэвэрлэхгүй бол ч ... аа мэдэхгүй дээ, хөөрхий...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
энэ оронд чин хууль дурэм бурэн судлагдсан,хун бүхэн хууль гэдэг үгийн утгыг бурэн ухамсралдагт оршиж байгаа юм . манайд хууль мэддэг нь хуулиа гууль болгочихсон,мэдэхгүй нэг нь их,бага хэмжээгээр хохирол амсаад л явж байгаа шүүдээ.хуульчид асар их үнэ хэлдэг учир хүмүүс хуульчдад хандах дургүй гэдгийг мэдмээр юмдаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
монголчуудийн толгойд ухамсар суух цаг хаа ч бсан юм бэ дээ. Амэрикад суугаа монголчууд ч нэгэн руугээ хараад нуур дуурэн инээмсэглэл өгч сураагуй л шуудээ.нэгнийгээ доромжлох, гутаах асуудал гадаадад амидарч ажилласан ч цусанд ни нэвт шингэсэн гэлтэй.Тэгэхээр монголд бгаанууд ни аргагуй биз дээ ард тумэн мини.Миний ард түмнийг бурхан харах болтугай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Унэндээ. Дээрх хун унэн хэлж . Энд амидарж байгаа ни эндхийн сайхан зуйлсийг ни дууриаж биэ биэ нээ хундэлгүй гэдэг ч бур ортой. Би л лав энд нэг хэсэг нилээд хэдэн эр эм нийлж ургэлж хун муулж байдаг , хунийг элдвээр хэлж ыриж ывдаг хумуусийг мэднэ. Хоорхий доо, тэд маани оорсдоо даанч арчаагуй булэг хумуус. За тэр ч яахав.. Асуудлийн гол энэ биш. БИ энэ бичигчийг зарим нэг зуйл дээр дэмжиж б.на. Хун бур бага ч болов тархиндаа хуулийн тухай ойлголттой болоод хэнд хэрхэн доромжлуулж байгаагаа мэдэрч оорийнхоо эрхийг хуулиар хамгаалуулдаг болчихбол унэхээр сайхан. Манай улс болоогиу, Xууличид ни оорсдоо хуулиа морддоггуй гэдэг ч унэн л дээ. Гэхдээ али юмнаас болоогуй, Манайх чадахгуй гэж суух бэ? ООрчлохийн толоо бага бага , соом соомоор урагшилж алхам алхамаар дохох хэрэгтэй л дээ.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Зөв сэдэв сэджээ дэмжиж байна. Тэхдээ хун бур хуули мэдэж байж хуулич авах хэрэгтэй болов уу? Монголд бол энэ дэвшүүлсэн асуудал маш чухал, энэ оронд бол за биднээс бусад төрлөх үндсэн албан есны оршин амидрагч айл бол би хууличаасаа асууна ,миний хуульчтай яриарай гэдэг ум билээ, яг л ийм байгаасай манай нутаг улсад маани!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Монголдоо үнэнч шударага ХУУЛьтай болох н юун түрүүн чухал.тэгвэл хун бур хуулиа дагадаг ес журамтай болж хуули нь хатуухан чанга байх хэрэгтэй гэж боддог.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Хамгийн туруунд хун бур ямар эрхтэй, тэр эрх нь ямар тохиолдолд зөрчигдөж бн гэдгийг ойлгодог болох хэрэгтэй. Тэхээр сургууль дээр нь ийм хичээл заах хэрэгтэй болох нь. Тэгвэл ядаж 10,20 жилийн дараагийн эцэг эхчүүд өөр ойлголттой болох болов уу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Энд амьдрадаг Монголчууд хуулийг сайн мэдэж олон долоон юм ярьж, хүн гүжирдэж гүтгэж доромжилдог заваан зангаа татахгүй бол Монголчууд эхнээсээ хуулкьчтай болж байгааг санамаар юм. Эрээ цээрээгүй доромжилж балиартахыг нь яана.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Брэнд компьютерүүд нь vйлдвэрийн нарийн тогтсон технологийн процессын дагуу угсрагддаг. Монголд ч гэсэн ийм компьютер vйлдвэрлэгдэхэд бэлэн болоод байна.
М-Си-Эс Электроникс компани Монголд анх удаа дээрх шаардлагуудыг хангасан Могул компьютерийн vйлдвэрийг байгуулж байгаа юм билээ. Монгол орон бас нэг хєгжлийн шинэ тvвшинд гарч ирж байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болох юм.

Компьютерийн шинэ vйлдвэр єдєрт 100 компьютер угсрах хvчин чадалтай.
Энэ бол нилээд дээгvvрт орох vзvvлэлт. Монголын анхны компьютер чанартай, найдвартай, бас бололцооны vнэтэй байх ёстой гэж vзэж байна. Компьютер vйлдвэрлэлийн цаана бvхэл бvтэн Ecosystem буюу цогц систем ажилладаг. Интел энэхvv компьютерийн vйлдвэрт дээрх шаардлагыг хангасан бvтээгдэхvvн vйлдвэрлэгдээсэй гэсэн эрмэлзэллээр дэмжлэг vзvvлж ажиллаж байгаа. Компьютерийн vйлдвэр маань єєрєє олон улсын стандартыг хангасаx зорилго тавьж, зөвхөн vйлдвэрийн шугам бус, тухайн vйлдвэрлэлийн технологийн Know-how-г нэвтрvvлэхийг зорьж байна.

Брэндийн нэрийн хувьд Mogul, энэ нь маш их утга агуулгатай нэр. Шилдэг хvн, VIP гэсэн vг, нєгєє талаараа Ойрхи Дорнодод Монголчуудыг тэгж нэрлэдэг байсан.
Бvтээгдэхvvний гол онцлог нь чанар болон баталгаа. Dell, HP, Acer гэх мэт брэндvvдийг vйлдвэрлэдэг дамжлага, автоматжилт, тестлэх процессыг нэвтрvvлж байгаа нь хамгийн гол баталгаа.
Мєн дэлхийд шилдэгт тооцогддог эд ангиас бvрдсэн компьютер учраас дээд зэргийн найдвартай ажиллагаатай байхаар үйлдвэрлэгдэнэ.

Дээр нь нэмээд хэлэхэд Монгол орны уур, амьсгалын онцлогт тохирсон бvтээгдэхvvн байх болно. Дэлхийн хэмжээний брэндvvд жишээ нь Dell гэхэд л зарим бvтээгдэхvvнээ албан ёсоор манай зах зээл дээр нийлvvлдэггvй. Үүний нэг шалтгаан нь зундаа хэт халуун, євєлдєє хэт хvйтэн, хуурай, тоос их, маш их цахилгаанждаг ийм орчинд зарим бvтээгдэхүүнүүд тохирохгvй, амархан эвдэрнэ гэж vздэг. Ийм орчин, нєхцєлд зарагдсан компьютерууддаа баталгаа єгдєггvй. Харин Могул брэнд маань Монголын онцлогт тохируулж эд ангиа сонгосон, уур амьсгалаа бодолцож бvтээгдэхvvнээ vйлдвэрлэх юм байна. Мєн монголдоо анх удаа Microsoft-ийн албан ёсны лицензтэй компьютер гаргана.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
hehe...Mongol-n khuuli kheregjuulekh,guitsetgekh baiguullaguudiin(shuukh,procuror,tsagdaa) uil ajillagaag eruuljuuleegui tsagt irged hichneen huulichid handaj suraad ch asuudlaa shudargaar,unen zuvuur shiidverluulekh ni yu l bol? Shuukh Zasaglal-n iim muukhai bokhir, gaj, shudarga bus baidliig arilgaagui tsagt ene tukhai yarikh ni yamar ch ur dungui biz dee. Adiltgaval- "Ulsuj bga khund khichneen saikhan khoolnii zurag kharuulaad ch ulssun kheveer l baikh bolno..."
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
Цэгмээ залуу их зүйл бодож, сурч, тунгааж яваа хүн бна. Зөв зөв сэдэв, асуудал сайн хөндөж, бас ориг шийдэх арга замууд санал болгож бна шүү.

Энэ хуули, дүрэм, манай Монголчууд мини ер ни юун дээр үндэслэн ХАРИЛЦААГАА шийдвэрлэдэг вэ гэдгийг их эрт би өөрөөсөө асууж билээ, тэгэж асуухад нэгэн ОНОЛ хичээлээр үзсэн ни нөлөөлж билээ. Ер ни барууний судалгаа онолууд бол бүгд амидралаас, бодит мэдээллээс урган гарсан, цаанаа л нэг үнэний ор их байдаг дээ, та бүхэн мэднэ. Бидэн шиг монгол зарим хичээл шиг яаж тэр онол гарч ирсэнийг ни биш шууд онолийг ни цээжилдэг хүмүүст ОНОЛ гэхээр инээд ни хүрч байж болох юм.

За энэ өнөөдрийн сэдэвтэй холбоотой асар олон онол бий байхоо, гэхдээ байшдээ, маш их нэр хүндтэй суури онолийн нэг бол Колбэргийн ёс суртахууний хөгжлийн үе шатний онол юм. Sonirhson humuus Kohlberg's stages of moral development geed googledeerei.

Ene onoloor bol ерөнхийдөө хүнд ёс суртахууний шийдвэр гаргах үндэслэлийн хувид 6-н үе шат бий. Нялх ухаан орсон цагаасаа эхлээд л эхлээд айдас дээр суурилж юуг хийж болох, юу сайн, юу муу үйл болохийг сонгодог бол, нас ахихаараа арай ухаажиж, яван явсаар хамгийн дээд шат буюу 6-р шатанд, бүх хүний сайн сайхний төлөө гэсэн үндэслэлээр асуудал шийддэг болно. Гэхдээ энэ онолоор энэ хорвоод ийм өндөр төвшний ёс суртахуунд хүрсэн маш цөөхөн хүн бий, Лутэр Кинг, Индра Ганди гэх мэт томоохон нийгэм улс төр шашний зүтгэлтүүдийг энэ шатанд хүртлээ хөгжиж чадсан гэж үздэг.

За энэ хүний ном, артиклийг ни олж уншвал, их л сайхан үндэслэлтэй сайхан сайхан туршилт энэ тэр хийсэн. Нэг зүйлийг хагас дутуу санахад НИЙГЭМИЙН хэдэн хуви ни ямар шатандаа яваа вэ гэдгээс хамаараад сүргээрээ нэг ангилалд ороод, дээшээ ахихгүй ч юмуу тийм байдаг гээд, БАРУУН бол ялт ч үгүй хүн амийн ихэнх ни 4-р шатанд хүрч төлөвшиж бойжсон байдаг, харин АЗИУД бол 3-р шатанд САЙН ХҮН байхсан гэдэг шатандаа байдаг. Тиймээс танил тал татдаг, нэг нэгэндээ хатуурхаж чаддаггуй, монголоор бол найзан дундаа л шийдээд явдаг. Зодуулсан ни ээ хөөрхий хүний л үр, би үхээгүй юм чини шүүхдээд яахийн гээд л сайн хүн болоод зогсдог биз дээ хээхэхэ.

Тэгэхээд Цэгмээгийн бичсэнээр бид нарийн ихэнх хэсэг ХУУЛИАР, бас журам, дэв, дэвшил дээр үндэслэн шийдвэр гаргаж, үйл хийж, нэг нэгэнтэйгээ харилцдаг болох нийгмээрээ нэг шат дээшлэнэ гэсэн үг байх л даа, хүмүүс ихэнх хүн ни хэддэх шатандаа явна, тэрийг ни эдийн засгийн өсөлт энэ тэртэй ни харицуулаад янз янзийн дүгнэлт өгсөн байгаа. Амэрикчүүдийг харахад 4,5-р шатний ёс суртахууний сэтгэлгээтэй хүн их байдагаа, хуулиа ч ярина дагана, хажуугаар ни нийгмийн идэвх сайтай, ядахдаа л хүүхдийнхээ төлөө 7 хоногт 3-н цаг сайн дураар арга хэмжээнд оролцоод, зохиогоод явдаг хүн захаас аваад л гараад ирнэ, тэгээд бас сар бүр сүмдээ яваад хэдэн төгрөг арга хэмжээнд зориулаад өгчихнө, тэр хар африк, ядуу азид юу болж байнаа, ингэж туслая тэгэж туслая гээд л ажил хэрэгч хүн олоон олон. 6-р шатанд хүрч сэтгэж байгаа хүмүүс ч ихтэй орон юм шигээ.
Монголд ёс суртахууний сэтгэлгээний хувид 6-р шатандаа яваа хүн байгаа юу, үгүй ядахдаа 4-р шатандаа, хамгийн ахиад л 3-р шат, танай дүүргээс сонгогдсон юм чини та нартаа л сайн байя гэхээр ни нөгөөдүүл иш тийм шүү гээд л сонгож байгаа биз дээ, баячууд ни бол 2-р шат надад юу унахаа гэдэг шалтгаанаар хөдлөнө, ядуучууд ч бас 2-р шат надад юу өгөхнүү гэнэ. Зарим бүүр 40 хүрчихээд байхад бага насний хүүхэд шиг 1-р шат, би энийг шийтгэвэл намайг эргээд шийтгэнэ, эрээсээ тэгэж үхэхээр тээглэж үхиэ гээд дуугай тэвчээд л суугаад, зовоод л, дээрэлхүүлээд л бна, тэгэж байгаагаа ч ойлгохгуй, ойлгохийн тулд БӨӨ рүү явна хахаха, тэгээд тэрийг ни боловсон сургуули, ухаант төр ни тоохгүй ээ, муусайн юмнууд сэхээд гэгээрээд ирвэл намайгаа багалзуурдах байх гээд айдаг л байх.

За за, тэгээд ёс суртахууний сэтгэлгээний бойжилт, хөгжилтээр нийгмээрээ тийм доогуур яваагаа ухаарах нэг хэрэг, ажил хийх нэг хэрэг байх. Сургуулид эрхээ мэддэг, үүргээ мэддэг хүмүүс болох хэмжээнд заагаад, үлгэрлээд өгвөл ч хүүхэд юмийг хурдан тусгаж авнаа, гол ни хүмүүс Монголийнхоо 6-р шатний хүмүүсийг ойлгох, тэднээс сурах, том ажлаа даатгах хэрэгтэй байх. Бас тэр айл бүр эмчтэй гэдэг шиг, одоо бол бөөтэй гэдэг шиг, хууличтай байх хэрэгтэйн бна гэдгийг хэвлэл мэдээллээр хуулийн зарга үүсгээд заргаа авсан хүмүүсийг сайн сурталчилбал, бөөд мөнгө өгсөнөөс ЗАРГАч хууличид өгвөл, алдсан мөнгөө олж, зодуулсан биээ эдгээх юм бна гэж ойлгох байхоо.

Чамд амжилт! Голийг ни олж харж чадаж бна гэдэг бас нэг эрдэм юмаа. Их зүйл уншаарай, монголчуудаа, ухаан далай номноос эхтэй.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
энэ ёстой зоб зуйл бичсэн бна. бид xуулиа сайн мэддэггүй бж болно бас тэр шууx гэж ябаxад цаг иx орно. 1-2 удаа xооцолдоод бутэxгүй ни гээд бага ялиxгуй зуйлийг бол гомдолтой ч тэгж ябаx цаг алга гээд л орxидог. энэ ни цаад xоxироогч этгээд дабраx xунийг ул xундлэx бдлийг оогшуулж бгаа болоб у гэж боддог юм. болсон уйлдлийг xууличдаа xэлээд л xолсийг ни огоод ажлаа xийж ббал амар бас xээл xаxуулийнx ни 1ууд xаагдаx бx xуулич xуулийн дагуу уйлдэл xийнэ биздэ. амэрик-н бгаа уйлчилгээ тогтолцоо бол амидралаар шалгагдсан шууд xуулан xэрэгжүүлэxэд ероосоо буруудаxгуй бx гэж боддог
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 14
энэ залуу шиг залуучууд олон ббал..зарим ни монгол мон юм у гэмээр xумуус бдаг шуу бурxан мин тийм xумуус даанч цооxон мэндэлдэг ни аз юм тийм энэргийн бампируудаас xол бx xэрэгтэй тийм xумуус андашгуй ядарсан ажил болж бутэxгүй бгаа г/м-р зоблон тоочиж оодоос чин xараад л эбшээнэ.. г/м уйлдлууд xийгдсний дараа та аймаар ядарсан ямар ч ажиллаx эрч xучгуй болсноо мэдэрч эбшээлгэж залxуу чин xурнэ xарин ногоо xун чин инээд алдан дуу аялан гялалзаxийг та мэднэ бидний дунд тийм xумуус зондоо бдаг ойр бxад таагуй мэдрэмж торуулээд бдаг зарим xумуусийн xажууд ни бxад аягуй сайxан мэдрэмж торуулдэг шуу та сайн ажиглаарай
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 15
http://fantasysportsmn.blogspot.com
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 15
Цэгмээ өөрөө хуульч уу? монголд иймэрхүү юмыг зохицуулах эрх зүйн орчин нь байх хэрэгтэй байхдаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 15
Маш зөв санаа дээвшүүлсэн байна Хуулв мэдэхгүйгээс олон хүн хохирч байна.Аймгуудын төвд 10, сум болгонд 1 хууль зүйн зөвлөгөө өгөх төв ажиллуулах хэрэгтэй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Очир Санжаадорж
...
бичсэн Очир Санжаадорж , 2009 / 10 / 15
Нээрээ нэг сайхан шүүхдэх боломжтой болчих юм сан. Тэгвэл элдэв муусайн шүүхэд өгч будаа болгох компани Монголоор дүүрэн байна даа. Дээрээс нь элдэв шалдав даварсан, дарвайсан хулгайчуудыг шүүхэд өгч нэг мөсөн дарж авахсан.

Даан ч энд одоо шүүхдээд явбал том хүнээс юу ч олж долоохгүй сүүлдээ бүр өөрөө буруудна. Шүүгчид нь тийм. Өөр шигээ юмнаас бол авъя гэсэн ч байхгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх нь наад хүн чинь хоосон юм байна одоо яах вэ л гэнэ. За тэрнээс доошоо хүмүүстэй шүүхдэнэ гэж бодвол гонж. Тэд нарт нь ядахнаа иргэн гээд үзүүлэх юмгүй. Хэний хэний хэн хэзээ төрснийг нь өөрөө ч мэдэхгүй.

Тэгээд л нэг тийм бантан болчихоод байгаа юм даа. Хууль нь хууль шиг шүүгч нь шүүгч шиг байдаг болохсондоо. Тэгвэл ёстой нэг олон газрыг бут ниргэхсэн.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 17
Амэрикүүд хуулиа сайн мэддэг гэвэл эндүүрэл.Уун шиг худлаа юм байхгуй.Тэгээд ч бугд соёлтой гэвэл бур ч эндүүрэл.Янз бурийн давхаргын хумуустэй аль болохоор олон уулз тэгвэл жинхэнэ унэнийг олж харах болно.Ихэнх хумуус шуухдэх гэдгийг мэддэг болохоор айдаг.Харин хэл муутай,дээр нь цагаач.Хууль бусаар амьдрагч гэдгийг чинь мэдэх юм бол нөгөө сайхан соёлтой харьцаа,ухамсар гэдгийг чинь ёстой л узуулээд өгнө дөө.Тэгээд ч энд цаг барих гэдгийг тэр бур мэддэггүй юм шуу.Цаг товлоод очиход та товлосон цагтаа тэр хумуус дээрээ орж чадахгуй.30-40 минут цаашилбал өшөө хэд хэдэн цаг хулээх магад.Энэ бухэн надад олон удаа тохиолдсон.Би заримдаа тэсвэр барагдаад та нар аппойнтмэнт хийчээд туунээ баримтлахгуй юм бол яагаад аппойнтмэнт хийдэг юм бэ ?гэж хуртэл маргадаг.Баруун ёвропид л харин дажгуй цаг барьдаг.Тийм болохоор би эдний соёл гээчийг нэг их ойшоодоггуй.Харин хун бур хуульчтай байдаг./иргэд нь/Би бодохдоо тэдэнд тодорхой хэмжээний мөнгө сар бур өгдөг байх гэж боддог.Хэн ч цалин хөлсгүй ажиллахгуй шуу дээ.Манайд яаж тэднийг цалинжуулах вэ.?Хоол ундаа арай гэж олж байгаа улс чинь.Гарцаагуй шуухдэх болвол өмгөөлөгч хөлслөдөг.Түүнээс бус хувийн өмгөөлөгчтэй байх боломж байхгуй.Компани,пүүсийн захирал,эзэд л өмгөөлөгчтэй байдаг.Тэд үргэлж хууль бус юм хийж байдаг болохоороо тэр.Тийм болохоор наадах чинь өл биэлэх зүйл.Яахав мөрөөдөж болох л юм.Хожим хумуусийн маань амьдрал дээшлээд ирвэл аяндаа тийм болно.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 17
Дээрх хүнтэй зарим талаар санал нийлж бна, зарим нэг хэлэх зүйл бна, али ч оронд амидрах учраа олоогүй, олигтой соёл, боловсрол, эд хөрөнгө өвлөж чадаагүй, нэг тийм дундажаас доогуур төвшний хүмүүс байдаг, бүр хот суурингаараа ч тэгээд өлийгээд хоцорчихсон явдал байдаг, зарим тохиолдолд бүүр улс үндэстэнээр тийм байгаа гашуун явдал бий. Амэрикт урид зүгийн уулийн хаагдсан уурхайн уцаартай нэг жижиг хотийн хүмүүс, зүүн эргийн ид цэцэглэж байгаа томоохон хотийн хүмүүсийн сэтгэлгээ бас өөр л дөө. Монгол бол тэдний нэг явч биш, тарчиг байдлаас залхлаа, сайхан дээшлиэ гэсэн хүмүүс өдөр өдрөөр дахин төрч байна. Харин тэр улсийн хэдэн хуви ни тийм бэ гэдгээсээ шалтгаалаад эрүүл ухаанаар зарим асуудлаа шийдэж чадаж бна уу гэдэг ни харагддаг. Амэрик бол ёвропийн тариачид босгосон, амидрал,аз, сайн сайхнийг хайж гарвал улсадаа шингэхгүй (чадаагүй ч юмуу) гарч ирсэн хүмүүсийн үр сад гэсэндээ, бас шашин ни нэлээд хүмүүнлэг, сайн сайхнийг хий гэж шахдаг тулдаа, галзуу мунхрал гашуун дайнаа тулчихсан тулдаа ИХЭНХ хэсэг ни буруу зүйл хийгээд гүйгээд байдаггуй, буруу зүйл хийж байгаа хүмүүсээ давраагаад байдаггүй л гэж ажигласан. Ширүүн азгүй тахианууд ни ч айхтар юм бна лээ, ганц нэг хүнтэй таарч байсан, амидрал ни үнэхээр хүнд тэрийгээ бусдаас үзээд бухимдаад суудгийн, цагаачид ирээд хоолийг ни булаачихлаа гээд бодоод сууж байгаа хүнээс юу ч хүсэх билээ, өөрөө цагаачийн үр сад байж, бяцxан тархийг ни өрөвдөөд л өнгөрөх юм даа.
Тэдэнтэй цэц булаалдаж, орооцолдох сонирхол амэрикийн саятанд ни байхгуй байхад Монголийн цагаач би холуур л явдгийн. Хүний заяа, чадвар гэдэг чини харуулаад л өгдөг юм бна лээ, ямар аав ээжээс ямар орчинд, ямар боловсрол, ямар хүмүүжил олж авсан ни ганц нэг үг солиход л мэдэгдэнээ, мэдэгдэнэ, амэрик, монгол гэлтгүй. Гол ни ИХЭНХ гэдэгт, масс гэдэгт л учир байна.

Хуулиа мэдээд айдаг нэгэн байхад, зүгээр хүмүүжил ухамсараараа асуудал үүсгэхгүй, асуудал үүсвэл буруу гээд тэмцээд босоод ирдэг иргэд бол али ч улсад бий, монголд байхгуй гэж хэлсэнгүй, монголд өндөр ухамсартай, хүмүүжилтэй, нийгмийн сайн сайхан болон өөрийн сайн сайхнийхаа хамаарлийг олоод харчихсан малчинаас эхлээд эрдэмтэн, саятан их л байгаа гэж бодож явдаг.

Гол ни хүмүүсийн амидрал дээшлээд ирэхэд хүмүүс хуулиа дээдэлдэг болох уу, хуулиа дээдлээд ирэхээр хүмүүсийн амидрал дээшлэх үү гэдгийг л Цэгмээ тунгааж бичлээ гэж бодлоо. Эд эдлэх эрхтэй гэдэг хуулийнхаа дагуу газраа аваад тариагаа тарих ни, тэгвэл тийм хуулиа мэдээд ухаад ойлгоод, ойлгуулаад өгөхөд л амандаа хийх ногоотой болох ни. Тахиа анхдагч, өндөг анхдагч гэдэг шиг л, хуулиа ихэнх ни дээдлээд, хүний ёсоор, өндөр хөгжлийн стандартаар амидрах гээд буруутайгаа тэмцээд ирэхэд амидрал ни жигдрээд сайжирна гэж бодож бна. Хичнээн их баялагтай ч хог дээр гарчихсан юм шиг амидраад байгаа армиуд нэлээд бий байх шүү, мэдээж хүчээр биш ухаанаар ни залаад явахад хүмүүсийн амидрал цэцэглэдэг жишээ бол 1921 оний монголоос 1980 оний монгол болсон хөгжил байх.

Гол ни жирийн нэг малчин, ажилчин, багш, эмч, дэлгүүрийн худалдагч нийлээд ийм ийм хуули байх хэрэгтэй, ингэж хянана, энэ ни ийм бодлого дэмжих байх гээд нийгмийнхээ амидралд идэвхтэй оролцоод ирэхэд ч учир бий л дээ. Гол эх орнийхоо, цаашид үр хүүхдэдээ үлдээх нийгмийнхээ амидрал, голидролийг хүмүүс хуули, тэрийг хэрэгжүүлэгч систэмээр оролцоод сонирхоод яввал тугалийг ни тураахгуй гэдэг шиг л эрүүл ухаанаар шийдэх байх. Жишээ ни, нэг аймгийн төвийг хот байгуулалтийн төлөвлөгөө гэдэг зүйлгүй тууж явна гэж байсан, тэгвэл тэнд амидардаг иргэд ни энийг сонирхоод, нийтийн/хувийн газрийн, нийтийн/хувийн өмчийн хуули, зохицуулалтаа хийх гээд, тэрнээсээ төвийнхөө эдийн засаг, өөрийнхөө амидралийг зөвөөр дээшлүүлэх гээд оролцоод явах хэрэгтэй бна, тэгэхгүй нэг мэргэн бүхнийг хийнэ гээд хүлээгээд байгаа ч юм шиг, эсвэл тэрийг хуулиар биш дарга, нам шийдэж цохиж өгдөг гээд балайрсан чигээр байх шиг бна аа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 19
новз гэж таньдаг архичиндаа хамраа тас цохиулаад яаж ч чадаагүй өнгөрсөн.......
нээрээ хууль муулиа яагаад бодоогүй байдаг билэээ........тэр яагаад бид нар хуулиа мэдэхгүй хэнд хандахаа мэдэхгүй байна аа гэж..

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 19
зоб санаа даанч торийн толгойд бгаа хумуус оорсондоо зоруйлж хуули болбсруулдагт бгаа ым

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 21
маш зоб санаа байна эхний ээлжинд хун хунээ хундэлдэг байх ёстой тэгж байж хунтэй зоб харитсаж оороор хэлбэл манайх монго тогрогтэй баян хун тэй зоолон харицаад,монгогуй ядуу хунтэй дээрэлхэж харицдаг ни байхгуй болноо до тиймээс дэмжиж бна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Аравдугаар сар 15 20:22
 

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\
2010/09/01 | С.Б.Бат-Эрдэнэ

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!!   \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\

Энэ л богинохон

ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
2010/08/29 | C.Б.Бат-Эрдэнэ
article thumbnail

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз

Хар гэртээ хаан, бор гэртээ богд
2010/08/27 | Гомбосүрэнгийн Галбадрах

...Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар

Баяжих хүсэл- бодит боломж
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь

Хадам
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүмүүс бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэсэн цагаасаа "хадмууд"тай болцгоодог. Энэ мөчөөс өөрсдөө ч

Зовлон шаналал гэдэг...
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүний амьдралд ээдрээтэй, шийдэхэд төвөгтэй, мухардалд оруулсан олон асуудлууд тулгардаг. Тийм үед, энэ байдлаас

Гишүүд хамгийн сүүлд юу юу хийв?

2 өдрийн өмнө
lizzie шинэ зураг хууллаа. 01:57
Nomin хэрэглэгч 3 шинэ зураг нэмлээ Romeo&Juliet цомог 01:23
3 өдрийн өмнө
Sanchirsuren хэрэглэгч hogi-д сэтгэгдэл бичлээ Walls 11:15
hogi хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my life цомог 11:41
hogi шинэ зураг хууллаа. 11:25
hogi Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. 10:53
_ComSh_ ^____________________^ 07:56
_ComSh_ . 07:56
4 өдрийн өмнө
mongol Блог бичлээ Би та нарт хайртай ш... 04:01
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Нээлттэй сэдэв-Хятадуудын давралд хязгаар хэрэгтэй.... Нээлттэй сэдэв-Хятадуудын давралд хязгаар хэрэгтэй....
Үзсэн: 0, Нэмсэн: 09 / 03
Спонсор гишүүд
Хичээлийн дараа супер шоу Хичээлийн дараа супер шоу
Үзсэн: 0, Нэмсэн: 09 / 03
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 2, Нэмсэн: 09 / 03
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 9 р сарын 3 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 9, Нэмсэн: 09 / 03
Үнэгүй видео
Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди
Үзсэн: 58, Нэмсэн: 09 / 02
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 336, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 493, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Зөрлөг-Монгол кино Зөрлөг-Монгол кино
Үзсэн: 103, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө
Үзсэн: 153, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Их хоын үдэш Их хоын үдэш
Үзсэн: 170, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв
Үзсэн: 76, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 783, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 962, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Шинэ Үе-Хошин шогийн тоглолт Шинэ Үе-Хошин шогийн тоглолт
Үзсэн: 310, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг
Үзсэн: 64, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага
Үзсэн: 143, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 737, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 977, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Оршуулган дээрх үхэл -Кино Оршуулган дээрх үхэл -Кино
Үзсэн: 133, Нэмсэн: 08 / 30
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 873, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1222, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Гэр бүлийн мөрдлөг Гэр бүлийн мөрдлөг
Үзсэн: 203, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг 1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг
Үзсэн: 146, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Уулын төмөр-Монгол кино Уулын төмөр-Монгол кино
Үзсэн: 109, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Fashion hunt Fashion hunt
Үзсэн: 39, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 856, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Мөрдөгч Деррик-Шинэ дугаар Мөрдөгч Деррик-Шинэ дугаар
Үзсэн: 316, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Сайхан теле сэтгүүл Сайхан теле сэтгүүл
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

Paypal
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан GaMoog
0 хариултууд 17 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
orloo aldaa zaagaad bna
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан swed
0 хариултууд 51 Үзсэн 8 өдрийн өмнө Хариулагдаагүй
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Америкаас Монголдоо очоод...
2010/09/02 | Д.Цэрэндорж
article thumbnail

Нэгэн уншигч Монголд очоод амжилттай сайн яваа хүмүүсийн талаар өнгөтэй гэрэлтэй өөдрөг мэдээлэл гаргаач ээ!

Өөрийгөө үнэлэх хамгийн чухал үе шатууд
2010/09/02 | Ука Төмөр

Таны өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин таны туулж өнгөрүүлсэн амьдрал болон таны багын хүмүүжлээс их хамаарна.

Обама: Америк, Иракын дайн дууслаа, ‘Хуудас эргүүлэх цаг болсон''
2010/09/02 | Ундрал

Бүтэн 7 жилийн турш үргэлжилсэний эцэст Америк, Иракийн дайн албан ёсоор төгсгөл болсоныг Мягмар гаригын

Бусад нийтлэлүүд

Онлайнд буй гишүүд

20 гишүүд ба 1168 зочид холбоотой
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.