khjfgo423fjlkwejdvckasllxНүцгэн ирсэн, нүцгэн буцна...


Би шүлэг - яруу найраг, шинжлэх ухааны нээлт, шинэ технологи бас шинэ хүнд дуртай. Сайхан шүлэг уншихад санаа сэтгэл сэргээд, үнэний гэрэлд өртсөн мэт саруул сайхан болдог билээ. Феис Бүүк хэмээх одоо бүр бүхэл бүтэн гариг ертөнц болон өргөжиж буй цахим сүлжээнд орж, гарч байдгийн шалтгаан бол тийм шинэ бүхнийг олж харах - нээх хүсэл минь. Саяхан би… миний хувьд гайхам нээлт мэт санагдах нэгэн бүсгүйг та бүхэнтэйгээ танилцуулж байна. Түүний нэрийг Хишигнямын Дуламсүрэн гэнэ. Төв аймагт төрж өсчээ. Кино Урлагийн Дээд Сургуулийг сэтгүүлч, кино жүжгийн зохиолч мэргэжлээр төгсөж. “Монголын Мэдээ”, “Тэргүүн” зэрэг сонинуудад сэтгүүлчээр 6 жил ажиллаж. Xарин oдоо Солонгост ажиллаж амьдaрч байгаа аж. Тэнд бас л 6 жил болж. Асар их ажилын зав чөлөөгөөрөө 20 гаруй жилийн тэртээгээс бичих болсон шүлэг яруу найргаа тэрлэсээр яваа нэгэн. Түүний шүлэг яруу найраг зүгээр л нэг үгээр наадах биш харин үнэнийг эрэлхийлсэн, утга уянгатай, сэтгэл зүрхэнд үлдэцтэй байгааг мэдрэхдээ би түүнтэй ярилцах юмсан гэж бодол тээсээр явж хөөрөлдсөн минь энэ. Уншигч таны мэргэн оюун тунгаах буйзаа.

Дэлгэрэнгүй: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна...

Сүүлийн хэдэн өдөр Сири-ийн дайныг зогсоож болох тухай өөдрөг үзлээр дүүрэн байлаа.
Харамсалтай нь, Сири-ийн хямралыг дипломат замаар шийдэх зорилт бүтэх магадлал тун бага байгаа ажээ.
Ассад химийн зэвсэгээсээ татгалзах нь зайлшгүй. Гэхдээ тэрээр АНУ-ыг хэд хэдэн зүйл дээр буулт хийлгэхийг орлдох болов ч тэдгээр нь бүтэшгүй зүйлүүд байх болно. Обама-гийн засаг захиргаа “дипломат харилцаа” зайлшгүй унахаар бүхнийг зохицуулсан нь илэрхий бөгөөд тэд цэрэг дайны замаар Сири-ийн асуудлыг шийдэх байр суурин дээрээ хэвээр үлдэх бодолтой байгаа нь илэрхий. Саудын Араб, Катар, Турк гурав Обама-гийн засаг захиргааг цэргийн хүч хэрэглэхэд ихээхэн шахаж байгаа юм. Учир нь эдгээр улс Сири-ийн сөргөлдөөнд ихээхэн цаг, хүч нөөцийг зарцуулсан бөгөөд АНУ-г цэргийн хүч хэрэглэн Сири-т орохыг юу юунаас илүү хүсч байгаа юм. Сири-т халдах халдлагын эсрэг тус улсын дотоод дахь болон олон улсын эсэргүүцэл дайн эхлүүлэхийг түр саатуулсан ч, бүрэн зогсоох боломж бас харагдахгүй байна.
Дайн зайлшгүй эхэлж мэдэх 10 шалтгааныг доор жагсаалаа:

Дэлгэрэнгүй: СИРИ -ИЙН АСУУДАЛ ДИПЛОМАТ ЗАМААР ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙХ 10 ШАЛТГААН

warning-face

2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан Марк Зукербергийн байгуулсан Face Book олон нийтийн сүлжээг дэлхий даяар 800 гаруй сая хүн, 70 хэл дээр ашиглаж байна.
Face Book- ийг зөвхөн хувь хүмүүс хэрэглэхээс гадна пүүс компаниуд,төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийгөө суpталчилах, зар мэдээ тараах зорилгоор ашигладаг. Face Book бол ийм төрлийн сүлжээний зөвхөн нэг нь л юм. Xүмүүсийг сонирхолоор нь холбож өгдөг өөр олон төрлийн сүлжээ буй. Жишээ нь: оюутнуудын, аль нэг спортын багийг дэмжигчидийн, кино сонирхогчидын, тогооч нарын, аялагчидын, компютер тоглоомууд болон хөгжим сонирхогчидын гэх мэт. Зарим нь зөвхөн компютер ашиглаж холбогддог, зарим нь зөвхөн гар утсaap холбогддог бол Face Book хоюуланг нь ашиглах боломж олгодог.

Дэлгэрэнгүй: FACE BOOK - ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ ХЭР НАЙДВАРТАЙ ВЭ?

usa-tserguud

АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаагчидын амиа хорлох явдал 2012 оноос 15% аар өсчээ. Пентагоны удирдлагууд цэргийнхний амиа хорлох явдалыг багасгах зүйл бүрийн арга хэмжээ авсан ч цэргүүд байлдааны ажиллагаанд оролцсонтой бараг адил тоогоор амиа хорлож байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Орчин үеийн дайн нь цахим техник хэрэгслийн тусаламжтайгаар явагддаг дайн болж, байлдааны ажиллагаaнд нисгэгчгүй онгоц, робот техникүүдийг өргөн ашиглах замаар цэрэг техникийн хохирлыг үлэмж багасгасан гэх боловч Америк цэргийн амиа хорлолт багасахгүй байна.
АНУ-ын Батлах Хамгаалах Департментын цахим хуудсанд нийтлэснээр бол 2012 оны байдлаар байлдааны ажиллагааны явцад 177 хүн амь үрэгдсэн бол тулаанаас гадуур 126 хүн амиа хорлосон гэж бичжээ.

Дэлгэрэнгүй: АМЕРИК ЦЭРГҮҮД АМИА ХОРЛОСООР....

shugel-1

Аливаа уралдаан тэмцээний үед шүүгчийн зүгээс шүгэл үлээх явдал цөөнгүй. Энэ нь тухайн тэмцээний дүрэм зөрчигдлөө, бохир тоглолт хийлээ гэдгийг тамирчид болон үзэгчидэд мэдэгдэж буй хэрэг. 
1970 аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчидийн нэг Ralf Nader энэ "шүгэл үлээгч" гэдэг үгийн утгыг "нууц мэдээлэгч", "матаач", "хов жив зөөгч" гэсэн үгийн утгаас ялгаатай гэсэн санаагаар анх хэрэглэжээ.
Өнөө цагт "Шүгэл үлээгч" гэдэгт аль нэг байгууллагын дотоодод бугшисан зүй бус үйлдэл, сэжиг бүхий луйвар, хууль бус үйлдэлийг эсэргүүцэгч хүнийг ойлгодог болжээ.

Дэлгэрэнгүй: "Шүгэл үлээгчид" гэж хэн бэ? Хэрхэн шүгэл үлээх вэ?

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой гурван сэдвээр ярилцаж түүнийхээ эхний хэсгийг өмнө нь нийтэлсэн билээ. Энэ удаад дараагийн хэсэг буюу Америк хэмээх их гүрний тухай хөөрөлдсөнөө хүргэж байна..

-Зохиолчид хорвоогийн явдлыг бүхлээр нь харж, харьцуулж, эргэцүүлж, дүгнэж л явдаг. Одоо өөрийн чинь 10 жил амьдарсан Америкийн  тухай хэдэн асуулт байна. Юуны өмнө Америкийн талаар хэдхэн үгэнд багтаагаад өөрийн бодол дүгнэлтээ ч гэх юм уу, сэтгэгдлээ хэлээч…

-Америк бол нэг төрлийн туршилт хийгдэж байгаа газар юм уу даа гэж боддог юм. Олон үндэстний хүмүүс нэгдэн нэг гэр бүл болж амьдарч чадах уу, үгүй юу гэдгийг туршаад байгаа юм шиг санагддаг хэрэг л дээ. XIII зуунд манай дээдэс бас тэгж туршиж үзсэн. Мэдээллийн хомсдолоос үүдээд манай туршилт бүтээгүй юм болов уу гэж би дотроо л бодож явдаг юм. XX зуунд Зөвлөлт бас ийм туршилт хийсэн систем нь гажуудаад нурсан гэж боддог. Америкийн талаар одоогоор надад хэлэх юм алга. Зөрчил бол их л байх шиг санагддаг.

Дэлгэрэнгүй: Д.Энхболд: Америк бол нэг төрлийн туршилт хийгдэж байгаа газар юм уу даа

enkhboldЯрилцлагын төгсгөл хэсэг

Асуулт: Монголын өнгөрсөн, өнөө, ирээдүйн талаар хэдхэн мөрөнд багтаагаад хэл гэвэл юу хэлэхсэн бол?

Энхболд: Арвангуравдугаар зуун нэртэй роман бичиж байна.Одоогоор ид л дундаа явж байгаа юм.Гэхдээ би энэ романы төгсгөлийг олж харсан учраас ийн уйгагүй , тэр харсан зурагтаа хүргэх гэж зүтгээд байгаа юм л даа.Тэнд чиний асуултын хариулт нь байгаа юм.Тэр зуунд монголчууд хаана эс байлдсан гэх вэ.Бид ч энийг юү эс андах билээ анд минь.Монгол хүн болгоныг, цэрэг дарга ноён хэнийг ч болов нэг нэг амьтан дагаж явдаг байсан нь надад харагдсан юм.Зайлуул тэр цэрэг дарга ноён харь үндэстний нутагт сум илдний тусгал болон унахад нөгөө дагуул амьтан нэг тийшээ харайлгаж гардаг.Тэр нь монгол нутгийн гүнд байх нэг агуй.Тэд тэнд ирж нойроо авдаг өнөө ч унтаж л байгаа бололтой.Тэд сэрнэ гагцхүү хэзээ сэрээхийгээ Mөнх Tэнгэр мэднэ.Ийм л юм.

А: Хоюулаа одоо Монгол Тэмүүллийн тухай ярья. Тэмүүлэлгүйгээр улс үндэстэн оршин тогтнож хөгжин цэцэглэнэ гэж байхгүй.

Дэлгэрэнгүй: ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: ТЭД СЭРНЭ ГАГЦХҮҮ ХЭЗЭЭ СЭРЭЭХИЙГЭЭ МӨНХ ТЭНГЭР МЭДНЭ

enhbold-1-1

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой ярилцав. Удаан бөгөөд урт үргэлжилсэн энэхүү ярилцлагаараа би түүнтэй гурван сэдвээр ярилцсан юм. Нэгд нь Утга зохиолын тухай, хоёрт нь Америк хэмээх их гүрний тухай, гуравт нь Монгол эх opoн, түүний өнөө ирээдүй, Монгол итгэл бишрэл, Монгол мөрөөдлийн тухай.
Ингээд ярилцлaгынхаа эхний хэсэг болох утга зохиолын талаарх яриагаа та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй: ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: ҮГ БОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ТОЛЬ

“Би Ард түмнийхээ Эрх Чөлөө, Аз Жаргалын төлөө зүтгэх болно!"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
(2013 оны сонгуульд ялсаныхаа дараа хэлсэн үг)
 
 
Хүн бүр амьдралаа АЗ ЖАРГАЛТАЙ өнгөрүүлэхийг хүсдэг.Үндэстэн бүр, хувь хүн бүр аз жаргалын тухай өөр өөрсдийн ойлголттой. Xүн төрөлхтний мянга мянган жилийн түүх аз жаргалын төлөөх тэмцэл байлаа. Одоо ч тэр тэмцэл үргэлжилж байна, хойшид ч үргэлжилнэ. Хэдийгээр аз жаргалын тухай өөр өөр ойлголттой ч гэсэн тэрхүү аз жаргалын хамгийн чухал, хамгийн гол хэсэг нь ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг дээр бүгд нэг байдаг.

Монгол Үндэстэн эрх чөлөөг ХҮЧ ЧАДАЛТАЙ холбож үздэг байлаа. Харин сүүлийн 300 жилд бидэнд бусад үндэстнүүд юуг сайн сайхан, юуг муу муухай гэдгийг заасаар ирлээ.

Дэлгэрэнгүй: ХҮЧ ЧАДАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛ

bldrДэлхийн элит хэсэг болох нэр нөлөө бүхий улс төрчид, банкны эзэд, мэдээллийн болон бусад корпорацийн эзэд, том компаниудын гүйцэтгэх захирлууд, бодлого тодорхойлогчид бүрэлдэхүүнд нь байдаг Билдерберг Клубын энэ жилийн хуралдаан 6 дугаар сарын 6-9-ний хооронд болж байна. Тогтож хэвшсэн ёсоороо хэвлэл мэдээллийнхэнээс далд явагдаж байгаа боловч хуралдаан болж байгаа газар болох Их Британий Уотфорд хотод тус улсын зарим сонин сэтгүүлийнхэн аль хэдийн очжээ.

Энэ уулзалт бол дэлхий дахины асуудлыг жинхэнэ ёсоор хэлэлцдэг, зөвшилцдөг уулзалтуудын нэг юм. Сонгогдсон улс төрчид энэхүү Дэлхийн элит хэсгийн хуралдаанаас зөвхөн үүрэг даалгавар л авдаг гэж хэлж болно. "Хуйвалдааныг илрүүлэгчдийн" ачаар эдгээр уулзалт хуралдаанууд жилээс жилд улам олон хуний анхаарлын төвд байх боллоо. Гэхдээ 5 одот Грове Зочид буудалд очсон хэвлэлийнхэн тийм ч их зүйлийг мэдэх боломжгүй аж.

Дэлгэрэнгүй: “БИЛДЕРБЕРГ КЛУБ” ХЭМЭЭХ НУУЦ НИЙГЭМЛЭГИЙН 2013 ОНЫ УУЛЗАЛТ