04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

“Өгөөмөр” захыг Халдвартын замтай холбоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Сар шинийг угтаж, томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Мөн гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төв рүү нийтийн тээврийн буухиа автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

“Нарантуул” худалдааны төвийн зүүн болон зүүн урд хэсэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбай шинээр байгуулах, “Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэг байрлаж буй талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.