04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

"MH370"-ын эрлийн ажиллагаа "шинэ шат"-нд орж байна

ПЕРТ. /ВВС/. Малайзын сураггүй байгаа зорчигч тээврийн нисэх онгоцыг эрэх ажиллагаа "шинэ шат"-нд орж байна гэж Австрали мэдэгдлээ. Далайн гүнд хайх эхний ажиллагаагаар юу ч олоогүй билээ.

Австралийн Ерөнхий сайд Тони Эбботын хэлснээр, далайн ёроолд "илүү өргөн цар хүрээг хамарсан" талбайд одоо эрэхээр төлөвлөөд байгаа аж.

Гадаргуугаас уг хөлөг онгоцны хэлтэрхий гэх ямар нэг зүйл олохоос "өнгөрсөн байж магадгүй" гэж тэрбээр хэлэв.
Малайзын "Malaysia Airlines" компанийн Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд "MH370" дугаарын нислэг үйлдэж явсан онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд сураггүй болсон билээ.
239 хүнтэй уг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болсон юм.
Хиймэл дагуулын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн албаны хүмүүсийн үзэж буйгаар, уг нисэх онгоц төлөвлөсөн замаасаа нэлээд хол Австралийн баруун хойд нутгийн Перт хотын усанд унасан байж болзошгүй.
Онгоц чиглэлээсээ ийм хол яагаад ниссэнийг мөрдөн байцаагчид тодруулаагүй байна. Чухам юу тохиолдсныг мэдэж болох гол түлхүүр нь онгоцны хар хайрцгийг олох болоод байгаа юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.