04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Тони Блэр буруугаа хүлээв

ЛОНДОН. /CNN/. 2003 онд Иракт халдсан АНУ-ын "алдаа"-нд харамсдаг, харин  дарангуйлагч Саддам Хусейныг устгасанд харамсдаггүй гэж Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр мэдэгджээ.

“Тэрбээр өөрийн ард түмэн болон бусдын эсрэг химийн зэвсэг ашигласан гэсэн тагнуулын мэдээ буруу байсанд би уучлалт гуйж чадна” гэж “CNN”-д өгсөн тусгай ярилцлагадаа тэрбээр хэлжээ.

Саддам Хусейны дэглэм үй олноор хөнөөх зэвсэг эзэмшиж байна гэсэн мэдээллийг АНУ, Их Британийн Засгийн газар халдлагаа цайруулах хүчин зүйл болгон ашигласан талаар Блэр ярьсан байна. Гэвч тагнуулын тэр мэдээ худлаа байсан юм.

Саддам Хуссейны Засгийн газрыг унагаж, дэгдээсэн уг дайн Иракт олон жил үргэлжилж буй эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьж, улмаар бүлэглэл хоорондын мөргөлдөөнөөс үүдсэн  “Лалын улс”-аас өмнө “Аль-Каида” бүлэглэл хүчээ авахад хүргэсэн юм.

Урт удаан үргэлжилсэн уг мөргөлдөөний үеэр  Иракийн хэдэн арван мянган иргэ, 4000 гаруй америк цэрэг, 179 британи цэрэг амь үрэгджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.