04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

“ШИНЭЧ” СЭТГҮҮЛИЙН ТУХАЙ

\бага зэрэг рекламдъя\

*“United Mongolia” ТББ аас санаачлан хэрэгжүүлж байгаа бизнесийн тѳслийн хүрээнд энэ сэтгүүлийг бэлтгэж хэвлүүллээ. Гадаадад ажиллаж, бизнес эрхэлж буй 108 монголчуудын талаар мэдээлэл багтаасан анхны сэтгүүл. Боломжгүй мэт санагдаж байсан сэтгэлгээг боломж болгон харуулсан анхны бүтээл гэдгээрээ манай баг сэтгэл хангалуун байгаа. Нѳгѳѳ талаараа энэ сэтгүүл бол түүхийн баримт болж үлдэнэ. Та энэ сэтгүүлийг худалдан авч уншсанаар:

-АНУ- ын аль хотод хэн гэдэг хүн, ямар бизнес эрхэлж буй талаар
-АНУ -д бизнес эрхлэхэд ямар бэрхшээл болон боломжууд байгаа талаар
-АНУ -д бизнесийн соёл хийгээд хариуцлага ямар байдаг талаар

мэдээллүүд авахаас гадна ѳѳрийн ах дүү, танил нѳхѳд тань хэрхэн шударгаар хѳдѳлмѳрлѳж “баялаг бүтээгч” болж байгааг ойлгох болно. АНУ д бизнес эрхэлж буй монголчуудтай холбогдож “мѳнгѳ гуйх” биш санаа туршлага болох мэдээлэл авч хамтран ажиллаж боломж ч бүрдэнэ. Бид энэхүү мэдээлэлдээ ямар нэгэн ялгаваргүй тэгш байх, хэн нэгнийг дѳвийлгэн магталгүйгээр дотоод сэтгэлд нь асч буй “гал”-ыг мэдрүүлэхийг хичээсэн юм. Хэвлэлийн эх болон текстийг бэлтгэсэн Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам 2 маань авьяас чадвар, сэтгэл зүрхээ шингээн байж бүтээсэн бүтээл. Тэд надад ѳнѳѳгийн залууст итгэж, тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэйг маш сайн ойлгуулсан.

*Сэтгүүлийг хаана хэрхэн борлуулж байгаа вэ?

Яг үнэндээ бид энэ сэтгүүлээ сурталчилж, маркетинг хийж чадахгүй байнаа. Энэ чиглэлээр биднийг дэмжиж хамтран ажиллавал баярлах болно. Бид сэтгүүлээ “Улаанбаатар принтинг” хэвлэлийн газарт 1000 хувь хэвлүүлж, 300 ш Монголд борлуулж 700 ш АНУ д авчирч борлуулахаар тооцсон юм. Сэтгүүлийг яг л гадаадад хэвлүүлсэн юм шиг маш чанартай хэвлэж ѳгсѳн “Улаанбаатар принтинг” үнэхээр бахархмаар байлаа. Монголд хэвлүүлж борлуулан бас АНУ руу илгээх ажлыг “Mongolian Economy” сэтгүүлийн эзэд Д.Бэхбаяр \9999 4248\ , Г.Амарсайхан \9905 1234\ нар хариуцаж байгаа.

Сэтгүүлээ АНУ ын хотуудад тус бур 100 ш авчруулж борлуулахаар тоoцсон.

Одоогоор Сиэтл хотод 100 гаруй ш- ийг татсан байгаа бѳгѳѳд миний хүү Г.Ганцолмон \206 883 3676\ борлуулалтыг хариуцаж байгаа. Сан- Франциско хотод 100 гаруй ш -ийг татаж борлуулалтыг Д.Долгорсүрэн \510 604 6212\ хариуцаж байна. Лос -Анжелэс хотод ирэх 7 хоногт 60 ш очих бѳгѳѳд барлуулалтыг Б.Ган -Энхбаяр \323 836 4546\ хариуцах юм. Вашингтон ДС орчимд 100 ш авчирсан байгаа бѳгѳѳд борлуулалтыг Б.Жавхлан \202 714 4524\ хариуцаж байна. Чикаго хотод авчирч борлуулах ажлыг Цэрэнбат \312 835 8600\ хариуцахаар ярилцсан бѳгѳѳд одоогоор татаж амжаагүй байна. Денвэр хотод энэ талаар хамтран ажиллах хүнтэйгээ тохиролцоогүй, бас татаж чадаагүй байгаа болно.

Сэтгүүлийг худалдаж авахыг хүссэн хүмүүс, дээрх хүмүүстэй холбогдож авч болно. Мѳн хотууд руу сэтгүүлийг авчрахад туслах боломжтой хүмүүс бидэнтэй холбогдон дэм болбол маш их баярлах болно. Бид энэ сэтгүүлд мэдээлэл нь орсон компаниудад тус бур нэгийг ѳгч, уг компаниуд тус бүр 5 ш нэмж худалдаж авбал энэ удаагийн борлуулалтад их л дэм болно гэж тооцож байгаа юм. Хэрэв сэтгүүлийг хүмүүс олноор худалдан авч дэмжвэл, бас илүү их сонирхвол дахин хэвлүүлэх талаар ч бодож буй.

*Дараагийн дугаарыг бэлтгэх гэж байна.

“Шинэч” сэтгүүлийн 2 дахь дугаарыг бэлтгэхээр
АНУ -ын хотуудад ажиллах хуваарь

10 сарын 13 нд \Friday\Вашингтон ДС ээс гарч Чикагод очно
10 сарын 14, 15 нд \Saturday, Sunday\Чикагод ажиллана
10 сарын 16 нд \Monday\Чикагогоос гарч Денвэрт очно
10 сарын 17, 18 нд \Tuesday, Wednesday\ Денвэрт ажиллана
10 сарын 19 нд \Thursday\ Денвэрээс гарч Сиэтлд очно
10 сарын 20, 21 нд \Friday, Saturday\Сиэтлд ажиллана
10 сарын 22 нд \Sunday\ Сиэтлээс гарч Сан Францискод очно
10 сарын 23, 24, 25 нд \Monday, Tuesday, Wednesday\ Сан Франциско, Сакраментод ажиллана
10 сарын 26 нд \Thursday\ Сан Францискогоос гарч Лос Анжелэст очно
10 сарын 27, 28 нд \Friday, Saturday\ Лос Анжелэст ажиллана
10 сарын 29 нд \Sunday\ Лос Анжелэсээс гарч Лас Вегаст очно
10 сарын 30 нд \Monday\Лас Вегаст ажиллана. Эрдэнэбат Лас Вегасаас Вашингтон ДС рүү нисч, Бүжинлхам бид аялалаа үргэлжлүүлэх юм
10 сарын 31 нд \Tuesday\ Лас Вегасаас гарч Ютад очно
11 сарын 1 нд \Wednesday\Ютагаас гарч Денвэрээр дамжин 11 сарын 2 нд \Thursday\Чикагод ирнэ. 11 сарын 2 нд Эрдэнэбат Вашингтон ДС ээс Чикагод нисч ирнэ
11 сарын 3, 4 нд \Friday, Saturday\Чикагод ажиллана
11 сарын 5 нд \Sunday\ Чикагогоос гарч Вашингтон ДС д буцаж ирнэ

Энэ удаагийн манай багт жолооч хѳтѳчѳѳр Г.Галбадрах, сэтгүүлийн эх, фото зурагчнаар Д.Эрдэнэбат, сэтгүүлчээр Э.Бужинлхам, жолооч туслахаар Т.Алтанхуяг нар явах юм. Бид энэ удаад хот бүрээс 10- 15 бизнесийн мэдээлэл бэлтгэх зорилготой. Биднийг дэмжиж мэдээллээ оруулахыг хүссэн компаниуд надтай \703 403 8556\ утсаар холбогдох боломжтой. Энэ мэдээллийг уншсан хүмүүс бусдад түгээж, холбож ѳгвѳл талархах болно. Мѳн биднийг очсон хот болгонд гэртээ хонуулж туслах хүмүүс байвал бид талархах болно. Бид ѳѳрсдийн хѳнжил дэвсгэртэйгээ явж байгаа бѳгѳѳд ѳдѳржингѳѳ гадуур ажиллаад шѳнѳдѳѳ л хоног тѳѳрүүлэх болохоор бусдад тэгтлээ тээр болохгүй дээ, хэхэхэ.

…Гадаадад ажиллаж бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийг ингэж бэлтгэх нь Монголын хѳгжилд, жижиг дунд бизнесийн хѳгжилд, Монголд бизнесийн соёл болоод шударга ѳрсѳлдѳѳн, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгоход бодитой тус дэм болно гэж бид харж байгаа юм. Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулгын жижиг дунд бизнесийг ѳргѳжүүлэн хѳгжүүлж дундаж давхрагын амьдралтай хүмүүсийг олонхи болгох бодлого, одоо “Монгол ТВ”- ээр гарч эхэлж буй “Шарк Танк” нэвтрүүлгийн зорилгод ч ихээхэн тус дэм болно. Бид энэ мэдээллүүдээ онлайн хэлбэрт шилжүүлж, хэн ч ашиглах боломжтой хялбар үйлдэлтэй апплэкейшн бүтээхээр ажиллаж эхэлж байгаа. Зѳв сайн санаачлага, бодит ажил хэргийн тѳлѳѳ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа хэнтэй ч хамтарч ажиллахдаа бид баяртай байх болноо. Сайн үйлс бүхэн цэцэг мэт дэлгэрэх болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-10-08


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.