04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Элчин сайд Б.Даваадорж ИЖБ барив

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж тус Улсын Ерөнхийлөгч Хорст Көёлерт 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

ИЖБ өргөн барих ёслолын ажиллагаанд германы талаас Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён П.Аммон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад улс төрийн газрын дарга ноён Др. Клемент фон Гоетце, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн хоёр орны харилцаа хариуцсан ажилтан ноён Шмидт, Холбооны ГХЯ-ны Ёслолын дарга ноён Штек болон Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцав.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көёлер Элчин сайд Б.Даваадоржийг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч, монгол-германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, илэн далангүй ярилцав. Элчин сайд Б.Даваадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дамжуулж, 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көёлерийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалын үзэл санааг баталгаажуулах, цаашид хөгжүүлэх, түүнийг эдийн засгийн агуулгаар баяжуулахад гол анхаарлаа тавьж ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Көёлер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон монголын ард түмэнд сайн сайхныг ерөөж, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлэв. Уулзалт яриа илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж өнгөрөв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.