04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

ДУУГҮЙ ДУУЛ!

Орос хэлний Дээд Сургуулийг (удалгүй ОБДС болсон) үүсгэн байгуулагч, орос хэлийг Монголд дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэгч, монголчууд монгол, орос хоёр хэлтэй байх ёстой гэж үздэг, орос хэлний доктор, профессор С.Галсан нэг удаа томчуудын цайллагад уригджээ.  Мань эр Цэдэнбала-Филатовагийн бүжгийн партнёр байсан гэж байгаа.  Гэтэл Д.Адъяа дарга С.Галсанг өдөж дээрэлхжээ. Бал даргад:
-    Дарга аа, наад Галсан чинь дуулдаг юм ш дээ гэж Д.Адъяа шургажээ.  Бал дарга жаахан татчихсан “настрийнтай” (настроение) байж:
-    Дуул Галсан, дуул! гэж цовоолог зарлигджээ.  Галсан жижгэрч:
-    Үгүй ээ, дарга аа, би ч одоо бүр дээр үед... гэж эг маг дугарахад Бал дарга тийм амархан яаж бууж өгөхөв:
-    Дуул Галсан!  Дуугаа дуул! дахин бүр цовоолог зарлигдахад хөөрхий С.Галсан их л эвгүй байдалд орж:
-    Үгүй дарга аа, үгүй би одоо яаж энд... үгүй би бүр залуудаа л... гэж ээрч муурахад:

-    Дуул Галсан!  Дуугүй дуул! гэж Бал дарга гуравдахь удаагаа мөн цовоо зарлигдвал энүүнээс олон зарлигдуулж болохгүйг ойлгосон С.Галсан дайллагын ширээний араас босч танхимын буланд очоод 7-р ангийн хүүхэд шиг их л ичингүйрэн жишүү харсхийж зогсоод бодвол “Хөөрхөн борлог мориороо...” гээд авсан юм байгаа биз дээ.
Харин С.Галсанг тэгж дээрэлхэж мууг нь үзэж суусан Д.Адъяа хэдхэн жилийн дараа орчлон эргэж “Адъяа мама домой
Адъяа дарга в Ханой” болно гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ.
Эл тохиолыг надад Ш.Алтангэрэл ОБДС-ийн орос-зөвлөлтийн уран зохиолын багш байхдаа ярьсан юм.  Тэгээд араас нь:
-    Би үүнийг яриагүй, би үүнийг мэдэхгүй! гэж билээ.  Хожим ардчилсан засгийн Гадаад Хэргийн сайд хүртэл хол явсан Ш.Алтангэрэл бүр тэр үед л улс төрч болчихсон байж дээ.  Дашрамд хэлэхэд Д.Галсангийн тухай Ш.Алтангэрэл бас “Томчуултай тэгж жижгэрч нөхөрлөх хэрэггүй” гэж байсан бөгөөд өөрөө ГХ сайд болсныг бодоход ардчиллын томчуудтай үзэж тарж нөхөрлөж байж, сайн эр юм.

Л. Батбаяр.
СОНИН ТОХИОЛ номоос


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.