Эх нутгийн гийчин- Маск продакшиныхан
Мөнхсайхан, Эрдэнэзаан, Баярмагнай, Гэрэлцэцэг, Ганзориг гэсэн бүрэлдүүхэнтэйгээр ирсэн Маск продакшиныхан маань Америкт тоглолтоо эхэллээ. Хүн бүхний үзэх дуртай гэж болох хошин урлагийнхан маань нийслэл хотноо морилон ирж олон зуун монголчууддаа инээд бэлэглэж, тэдний нэгэн оройг алжаалаас нь тайлж бүгдэд нь нас нэмэх шиг боллоо.
Бидэнд тоглолт эхлэхээс өмнө ярилцах боломж олдсоноор энэхүү нэвтрүүлгээ хийсэн ч өмнөх нэвтрүүлгүүдээс харьцангуй богино хэмжээний болсонд хүлцэл өчие. Тоглолт болох цагаасаа нэг цагийн дараа эхэлсэн нь ойрд байгаагүй үзэгчидээ бага хүлээлгэсэн амжилт байлаа. Энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү!