04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний УСК-хоо нээлтээ амжилттай хийжээ

“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийх гэж байгаа талаар бид мэдээлж байсан билээ.
10-р сарын 29-ний 18.00-н цагт DOZ entertainme-ийн "Хөх толбот хүмүүс" кино нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Франц дахь Монгол улсын элчин сайд Ш.Алтангэрэл, Консул Чингүүндарь, Францын киноны менежер Изабел, найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул гэх мэт хүмүүс уригдан ирж Франц, Монгол үзэгчдээр заал дүүрчээ.(Дэлгэрэнгүй дээр дарж зургуудыг сонирхоно уу!!!)

Киноны нээлтийн дараа болсон хүлээн авалт Монгол Улсын Элчин сайдын яаманд болж Франц дахь Монгол улсын элчин сайд Ш.Алтангэрэл нээлтийн арга хэмжээ сэтгэлд хүрсэн арга хэмжээ болсон гэдгийг дурдан “Хөх толбот хүмүүс”  киноны хоёрдугаар ангийг  хийхийг санал болгон урам бүтээлийн өндөр амжилтийг “DOZ entertainment”-ийн хамт олон өргөн барилаа.
IMG_0482
“ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан  бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо авсан бөгөөд Ерөнхий найруулагчаар Ш.Доржсүрэн, зураглаачаар  Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтан Ураг  хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч  Veith гээд нийт 7 орны  хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна.
Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул,  П.Баттөр, Klaffke гэх мэт нийт  40 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан юм. Кино групп нь чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна  та бидний сайн таниx Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгож байгаа.
"Хөх толбот хүмүүс" киногоо ирэх гуравдугаар сард Парисын таван кино театрт гаргахаар гэрээ хийжээ.
{gallery}fotomedee/doz_paris{/gallery}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.