04 сарын 30, Мягмар
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

ЯПОНЫ ЭЛЧИН САЙД НЭРЭМЖИТ ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монгол хүүхдийн гар зургийн 5 дахь удаагийн уралдааны тэргүүн байрын шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр тус улсын элчин сайдын яамны байранд боллоо.

    Энэхүү уралдаанд 202 бүтээл ирснээс тэргүүн байрыг Орчлон сургуулийн 7 дугаар ангийн сурагч Баярын Идэрийн бүтээл эзэлсэн байна. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Шимизү Такэнори сурагч Б.Идэрийн бүтээл нь хүн ухарч нуцаж болохгүй санааг гаргаснаараа онцлог байсан гэдгийг тэмдэглээд түүнд баяр хүргэж, шагналыг гардуулав.

    Тэргүүн байрын шагналын эзэн Б.Идэр уг бүтээлээ 2 өдөр шамдаж зурсан бөгөөд хүн бууж өгч болохгүй гэсэн утга агуулгыг харуулсан хэмээн тайлбарласан. Мөн Элчин сайд Шимизү Такэнори болон өөрийн багшдаа талархалаа илэрхийлсэн юм. Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүд маргааш Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд таван өдрийн турш дэлгэгдэнэ.

Б.Туул

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.