04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

НЭГ ЦЕНТИЙН ЗООС САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЧЭЭ

    АНУ-ын Техас муж улсын оршин суугч 1 центийн ховор зоосыг 1 сая доллароор худалдан авсан тухай ИТАР-ТАСС агентлаг Америкийн хэвлэлүүдэд бичсэнийг иш татан дамжуулжээ.    

  "Ерөнхийлөгч Линкольны дүр бүхий 1943 оны центийг Сан-Францискогийн мөнгөний ордон андуурснаас болоод цайрдсан гангаар бус зэсээр цутгасан нь уг зоосыг хосгүй ховор болгосон" гэж Техасын дуудлага худалдааны ордны зоос судлаач ярьсан байна.


    Ердөө 12 ширхэг ийм зоос цутгасан байдаг учраас тэдгээр нь өндөр үнэд хүрдэг ажээ.
    

   Анхны зэс зоосыг АНУ-д бүр 1958 онд дуудлага худалдаагаар 40 мянган долларын үнэд хүргэн зарсан бол хоёр дахь ховор зоосыг 2004 онд 200 мянган доллароор худалдан авч байжээ. Харин 2010 онд үнэ хаялцуулсан 1 центийн зоос хамгийн өндөр үнэд хүрсэн байна. Тухайн үед уг зоосыг 1,7 сая доллароор худалдсан нь одоог хүртэл дээд амжилтад тооцогдож байгаа ажээ.

Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.