ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
2012 ОНЫ 10-Р САРЫН 19-21-ний өдрүүдэд Монгол Улсаас АНУ-ын Washington ДС хотоо суугаа Элчин Сайдын Яамны Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг Чикаго хотод 2012 оны 10 дугаар сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд 09.00- 18.00 цагийн хооронд хийх болсныг мэдээлж байна.
Мөн энэ үеэр:
1. Иргэний хишиг, хувь авах итгэмжлэл баталгаажуулах, АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
2. Бусад бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,
5. Шинээр гадаад паспорт авах материал хүлээж авах,
6. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах,
Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб http://www.mongolianembassy.us/mon_consul_information/notary_service.php хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн Монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягийг Монгол хэл үрүү галиглан бичиж бөглөнө үү.
Бүртгэл хийх хаяг: 520 ZENITH Dr GLENVIEW IL 60025
Сайдын Яамны Ерөнхий консулын газар
202-333-7117
Чикаго-д мэдээлэл авах утас: 773-299-0729
American Mongolian Association