04 сарын 30, Мягмар
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

ХАР САЛХИНД НЭРВЭГДЭГСДЭД ЗОРИУЛЖ БУЯНЫ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Дэлхийн рок-попын одод "Сэнди" далайн хар салхинд өртөж хохирсон хүмүүст зориулж буяны тоглолт зохион байгуулахаар шийджээ. Тоглолт арванхоёрдугаар сарын 12-нд Нью-Йорк хотын "Madison Square Garden" спорт цогцолборт болох гэж байна.

Хандивын тоглолтод оролцоно гэдгээ Пол Маккартни, Брюс Спрингстин, Жон Бон Жови, рэп дуучин Канье Уэст болон Алиша Киз нар мэдэгджээ.

Концертоос орсон орлогыг "Сэнди" хар салхины улмаас хохирсон хүмүүсийг дэмжих зорилгоор байгуулсан Робин Гүүдийн тусламжийн санд хандивлах юм.

Энэ сарын эхээр Америкийн зүүн эрэгт дэгдсэн хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдсан бөгөөд Нью-Йорк, Нью-Жерси муж улсын олон мянган оршин суугч одоог хүртэл гэрэл цахилгаангүй хэвээр байна.
Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.