04 сарын 30, Мягмар
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

ЮТА МУЖИД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Юта мужид 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ням гаригт 09.00-16.00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна.

Энэ үеэр: 1.Иргэний шинэчилсэн бүртгэл хийх, 2.Нотариатын үйлчилгээ үзүүлэх, 3.Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох, 4.Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох, 5.Шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэхний материал хүлээж авах, 6.Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн Монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягийг Монгол хэлээр галиглан бичиж бөглөнө үү.


Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг ЕКГ-ын 415 622 4000, 415 999 8892 утсуудаар холбогдож авна уу. ЕКГ-ын веб хуудас: www.sanfrancisco.mfa.gov.mn Үйлчилгээ үзүүлэх хаяг: 1470 North State Street, Orem, Utah Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаа заавал авчрах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу. Ерөнхий консулын газар 2013 оны 4 дүгээр сарын 18


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.