04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Сурагчийн дүрэмт хувцас чанарын хувьд өмнөхөөсөө ялгарах юмгүй байтал үнэ нь өссөнийг шалгана гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдээс ирсэн гомдлын талаар мэдээлэл хийлээ.

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн хэмээн эцэг эхчүүд гомдолложээ. Тиймээс ШӨХТГ-аас дээрх гомдлын мөрөөр БШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзсан байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай ярихдаа, Сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэх гэрээ хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн. Тиймээс гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах ёстой. Энэ тухай холбогдох хүмүүст мэдэгдсэн.

Сурагчийн дүрэмт хувцас чанарын хувьд өмнөхөөсөө ялгарах юмгүй байтал үнэ нь яагаад дахин өссөнийг шалгах болно” гэв.
Түүнчлэн ШӨХТГ “НИК” компанитай үүсгэсэн заргаа авчээ. Шатахууны үнийг үндэслэлгүйгээр өсгөснөөс болж хомсдол үүсгэсэн гэсэн шалтгаанаар “НИК” компанид ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. НИК компани дээрх үндэслэлийг үгүйсгэн шүүхэд ханджээ. Харин Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэж “НИК” компанид тавьсан торгуулийг үндэслэлтэй гэж үзжээ.
Мөн “Хүчит шонхор” захын удирдлагуудад 110 сая төгрөгийн торгууль тавьсан тухайгаа мэдэгдлээ. Тус зах түрээсээ хууль бусаар нэмсэн төдийгүй түрээсийн мөнгө харилцан адилгүй байсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас үзжээ. Харин тус захын удирдлагууд ШӨХТГ-т уг торгуулийг хүчингүй болгох хүсэлт гаргасныг тус газраас буцаажээ. Сэтгүүлчдийн “Орон сууцны үнэ нэмэгдэж буйд хяналт тавих боломжтой юу” гэсэн асуултад О.Магнай хариулахдаа, “барилгын компани, болон банктай холбоотой гомдол ирсэн тохиолдолд ШӨХТГ шалгана. Түүнээс биш орон сууцны үнэ өсгөөд байна гэсэн дам яриагаар арга хэмжээ авахгүй” гэлээ.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.