04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Малайзын засгийн газрын албан тушаалтнуудыг суулгасан нисдэг тэрэг алга болжээ

КУАЛА ЛУМПУР. /Prensa Latina/. Малайзын Борнео мужийн нутаг дээгүүр Засгийн газрын албаны хүмүүсийг суулган нисч явсан нисдэг тэрэг алга болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Хишамуддин Хуссейн өнөөдөр мэдэгдлээ.

Нисдэг тэргэнд сууж явсан 6 зорчигчдын дунд тус улсын Газар тариалан, аж үйлдвэрийн яамны дэд сайд Нориа Каснон, яамны төрийн нарийн бичгийн дарга Сундаран Аннамалай нар байжээ.

Уг нисдэг тэрэг Бетон болон Кучин хотын хооронд нисч байх үедээ нислэгийг удирдах төвийн хяналтын самбараас алга болж, холбоо тасарсан гэж Батлан хамгаалахын сайд хэллээ.

Эрэн хайх аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, гал сөнөөх болон агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүд дайчлагдан оролцож байна гэж Малайзын Ерөнхий сайдын орлогч Захид Хамиди мэдэгджээ.  

Нисдэг тэргэнд байсан хүмүүс Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн засаг захиргааг дэмждэг хүмүүсийн хүрээг өргөтгөх зорилгоор албан томилолтоор явж байжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.