03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Индонезид хөрсний гулсалтын улмаас олон хүн амь эрсэджээ

ЖАКАРТА. /Anadolu/. Индонезид ширүүн бороо орсны  дараа хөрсний гулсалт үүссэний улмаас 35 хүн амиа алдаж, 26 хүн сураггүй болжээ.

Индонезийн Гамшгийн менежментийн газрын мэдээлснээр, тус улсын төвийн нутгийн Жава мужид өнгөрсөн бямба гарагт хэдэн арван айлын орон гэр шороонд дарагдаж, хэдэн мянган айлын орон гэр үерт автаж, олон сая долларын эдийн засгийн хохирол учирсан байна.

Цэргүүд болон цагдаа нар гамшигт өртсөн бүсүүдэд очин сураггүй болсон хүмүүсийг эрж хайж байгаа аж. Мөн нүүлгэн шилжүүлсэн хүмүүст зориулан хоргодох байр барьж байна.

Ерөнхийдөө Индонезид борооны улирлын үеэр их хэмжээний гарз хохирол учирдаг юм. Өнгөрсөн зун л гэхэд тус улсын баруун нутгийн Суматра аралд үер болсон хөрсний гулсалтын улмаас 16 хүн амь эрсдэж байжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.