05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Пакистанд амиа золиослогчийн халдлагад 50 гаруй хүн амь үрэгджээ

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистан болон Энэтхэг хоорондын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо лалын хэт давруу үзэлтэн амиа золиослогч дэлбэлэлт үйлдсэний улмаас 54 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж бэртжээ.

 

Өдөр бүр үйлддэг төрийн далбаа буулгах ёслолыг аюулаас хамгаалах хүчний нэг харуул хийж дууссаны дараа Пакистаны Лахоре хотын ойролцоо өнгөрсөн амралтын өдөр үдээс хойш томоохон дэлбэрэлт болсон байна.

Пакистаны цагдаа нарын мэдэгдсэнээр, биедээ тэсрэх бөмбөг суурилуулсан этгээд энэ халдлагыг үйлджээ. Амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь уг ёслолыг үзэж байсан аж.

Пакистаны “Талибан” бүлэглэлээс тасарсан “Жаматул Ахрар” бүлэглэл энэ халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Уг халдлагыг гэм зэмгүй хүмүүсийг Пакистаны арми хөнөөсний хариу гэж тус бүлэглэл мэдэгдэн, ийм террорист халдлагыг цаашид ч үйлдэнэ гэсэн байна.

Лалын босогчид түшиц газраа байгуулсан улсынхаа баруун хойд нутагт өнгөрсөн зургадугаар сараас Пакистаны засгийн газрын хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ ажиллагаагаар Пакистаны арми 1200 босогчийг устгажээ.

Улсынхаа баруун хойд нутагт Пакистаны арми зургадугаар сард цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсад ийм олон хүн амь үрэгдсэн халдлага болоогүй байсан юм.

Пакистаны аюулгүй байдал цаашид дордож болзошгүй гэж иргэд нь эмээж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.