05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ПУТИН АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

Бээжинд болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АРЕС/ төр, засгийн тэргүүн нарын 22 дахь удаагийн чуулга уулзалтын эхний өдөр буюу даваа гарагт бизнесийн хүрээнийхэнд зориулсан уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно.

Путин APEC-ын бизнесийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзаж, тэдний нэг хуралдаанд оролцох ажээ. Бизнесийн зөвлөлдөх зөвлөл нь APEC-ын хүрээн дэх бизнес эрхлэгчид болон улс хоорондын яриа хэлцээний гол механизм юм.

Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдалд Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн нааштай чиг хандлагыг хадгалахад Бээжинд болж буй уг чуулга уулзалт анхаарлаа хандуулж байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа APEC-ын тэргүүн нар тунхаг бичиг батлахаар төлөвлөсөн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.

ИТАЛИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ОРОСТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙГ УРИАЛЛАА

Оростой дипломат бүх сувгийг нээлттэй байлгах хэрэгтэй гэж Италийн Гадаад хэргийн сайд Паоло Гентилони мэдэгджээ.

“Бид хий хоосон хориг арга хэмжээ аваад Оросын эрх баригчдын байр суурийг өөрчилж чадахгүйгээс хойш Оростой харилцаатай байж, яриа хэлцээ хийх дипломат бүх арга замыг хадгалах нь чухал юм” гэж Италийн “RIA” телевизээр мэдээлжээ.

Оросын эдийн засагт авсан Европын хориг арга хэмжээнд Итали улс голлох үүрэг гүйцэтгэж байна. Европ Оростой харилцаагаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Нэг талаар бид хатуу чанга, тууштай байх ёстой, нөгөө талаар бид яриа хэлцээ хийх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОРОСЫН ДЭЭГҮҮР АЖИГЛАЛТЫН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

ad4fe0622280289d3ca49eccc448ad90 XL

АНУ болон Италийн хамтарсан ажиллагаанд оролцогсод Нээлттэй тэнгэр олон улсын гэрээний хүрээнд 11 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Америкийн “ОС-135Б” онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ.
Энэ тухай ОХУ-ын Цөмийн аюулыг багасгах үндэсний төвийн дарга Сергей Рыжков мэдээлжээ.

“Оросын мэргэжилтнүүдийн зөвшөөрсөн чиглэлээр үйлдэх нислэгийн үеэр ажиглалтын онгоцонд зөвшөөрөгдсөн нислэгийн параметрүүд болон Ажиглалтын аппаратын тухай гэрээнд заасан аппаратыг хэрэглэж буй эсэхэд хатуу хяналт тавина” гэж тэрбээр хэлсэн байна.

Рыжковын хэлснээр, “ОС-135Б” ангилалд хамаардаг ажиглалтын онгоц нь ямар нэг зэвсэг хэрэглэхэд зориулагдаагүй аж. “Онгоцонд суурилуулсан ажиглалтын аппаратыг Оросын мэргэжилтнүүд оролцсон олон улсын шалгалтаар оруулсан учир Гэрээнд заагаагүй техникийн хэрэгсэл ашиглах боломжгүй ” гэж тэрбээр тайлбарласан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.