03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Энэтхэгт хэт халууны улмаас 160 хүн нас баржээ

ТОКИО. /NHK/. Хэт их халууны улмаас Энэтхэгт 160 хүн нас баржээ.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус улсын зүүн болон өмнөд бүсийн нутагт агаарын хэм 40 градусаас давж халж байна. Тухайлбал, лхагва гарагт Одиша мужид агаарын хэм 47 градуст хүрчээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, хэт халуунаас болж цусны даралт ихсэн харвах, шингэн дутагдах болон зүрх судасны бусад өвчний улмаас 160 хүн нас барсан байна. Тэдний ихэнх нь гадаа гудамжинд ажилладаг хүмүүс байжээ.

Цаг уурын албаны мэдээгээр, цаашид улам халах төлөвтэй байна.

Андра Прадеш мужид ган гачигт нэрвэгдсэн хүмүүсийг усаар хангаж чадахгүй бол байдал бүр дордож магадгүй болжээ.  Өнгөрсөн онд Энэтхэгт хэт халууны улмаас 2000 хүн нас барсан юм.

Өдрийн цагаар гадагш гарахгүй байхыг засаг захиргааны байгууллагууд зөвлөж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.