04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Энэтхэг улс олон удаа ашиглах сансрын хөлгөө амжилттай туршлаа

ШИНЭ-ДЕЛИ. /CNN/. Энэтхэг улс олон удаа ашиглах, нисгэгчгүй сансрын хөлгөө амжилттай хөөргөн туршсан тухай  тус улсын сансрын агентлаг мэдээллээ.

Ингэснээр Энэтхэг улс олон удаа ашиглах сансрын хөлөг бүтээхэд чиглэсэн улс орнуудын хүчтэй өрсөлдөөнд оролцож эхэлж байгаа юм.

6.5 метрийн урттай сансрын хөлгийн туршилтын загварыг Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш хотоос хөөргөсөн тухай тус улсын Сансрын судалгааны агентлаг мэдээлжээ. Туршилтын хөлөг 65 мянган м-ийн өндөрт гарсныхаа дараа далайд унасан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн твиттер хуудсандаа энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус улсын эрдэмтдэд баяр хүргээд, тэдний нөр их хөдөлмөрийг магтан сайшаажээ.

Энэтхэг улс сансрын технологид хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм. 2013 онд энэтхэгчүүд Ангараг гараг руу судалгааны хөлгөө илгээж байжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.