06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

БНХАУ 2015 онд 54000 мянга гаруй төрийн албан хаагчийг баривчилжээ

БЭЭЖИН. /NHK/. Өнгөрсөн жил 54000 гаруй төрийн албан хаагчийг авлигын хэргээр ял шийтгэсэн гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар мэдэгдэв. Ингэснээр БНХАУ-д авлигын хэргээр ял шийтгүүлсэн төрийн албан хаагчийн тоо гурван жил дараалан 50000 давжээ.

Ардын дээд прокурорын газрын тэргүүн Цао Зеньмин өчигдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд тайлангаа тавьжээ. Тэрбээр, өнгөрсөн жил 54000 мянга гаруй албан хаагчийг авлигын хэргээр баривчилсан гэж мэдэгджээ.

Гуандун мужийн хэрэгтэй холбогдуулан тэрбээр, тус мужийн Засгийн газрын албан хаагчид ядуу өрхүүдэд тусламж үзүүлэх сангийн мөнгийг шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдсэн гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, сүүлийн үеийн авлигын хэргийг шалгаж, төрийн албан хаагчийг албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх тогтолцоог бий болгоно гэж мэдэгджээ.

Прокурорууд ирэх таван жилд авлигын хэргийг дарахад анхаарлаа хандуулан ажиллана гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Харин Ардын дээд шүүхийн ерөнхий шүүгч Жоу Цян, 2015 онд БНХАУ-ын аюулгүй байдалд заналхийлэл хийсэн террорист үйл ажиллагаа болон бусад гэмт хэрэгтэй холбогдсон 1419 хүн ял шийтгүүлсэн гэж мэдэгдсэн байна.

БНХАУ-ын загас агнуурын усан онгоц Панамд бүртгэлтэй ачаа тээврийн усан онгоцтой 2014 онд Өмнөд Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын ойролцоо мөргөлдсөн асуудлыг БНХАУ-ын шүүх зохицуулсан тухай тэрбээр дурдаад, энэ хэрэг нь тус арлууд болон хүрээлэн буй усыг БНХАУ нэхэмжилдэг болохыг харуулсан гэж мэдэгджээ. Тэдгээр арал Японы хяналтад байдаг боловч БНХАУ, Тайвань нэхэмжилдэг байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.