10 сарын 16, Бямба
°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

Хятадын “Baidu” хайлтын цахим хуудсыг шалгана

БЭЭЖИН./VOA/. Хятадын цахим хуудасны асуудал эрхэлсэн байгууллага нэгэн оюутны үхэлтэй холбогдуулан тус улсын “Baidu” хайлтын цахим хуудсыг шалгахаар болжээ. Учир нь, Вэй Зөси гэдэг оюутан маш ховор тохиолддог хорт хавдраар өвчилсөн бөгөөд эмчлүүлэх арга чарга хайн  “Baidu” цахим хуудсанд хандсан ажээ.

21 настай Вэй Зөси “Baidu” цахим хуудсыг ашиглан эмчилгээ хийлгэх газар хайж, улмаар Бээжин дэх Зэвсэгт цагдаагийн корпусын хоёрдугаар эмнэлгийн тасгаас туршилтын эмчилгээ хийлгэх санал хүлээн авчээ. Гэвч эмчилгээ амжилтгүй болсон байна.

Тэрбээр нас барахаасаа өмнө “Baidu” цахим хуудсыг "буруу мэдээлэл өгсөн болон дээрх эмнэлгийн  эмчилгээний үр дүн маш сайн гэсэн хуурамч сурталчилгаа нийтэлсэн" гэж буруутгажээ.

"Нэлээд найдвартай гэж тооцогддог цэргийн эмнэлгүүдийн нэг байсан, түүнчлэн хариуцсан эмч нь хэвлэлээр байнга гарч байдаг болохоор эмчилгээ амжилттай болно гэж итгэж байлаа" хэмээн талийгаачийн эцэг эх хоёр ярилаа.

“Вэй Зөситэй холбоотой хэрэг цахим хуудсанд тархаж, олны анхаарлын төвд ороод байна. Энэ хэрэгтэй холбогдуулан “Baidu” компанийг шалгаж, асуудлыг хуулийн дагуу зохицуулна. Мөн мөрдөн шалгалтын явцыг олон нийтэд танилцуулна” гэж БНХАУ-ын цахим хуудасны асуудал эрхэлсэн зохицуулагч байгууллага мэдэгджээ.

Харин “Baidu” компани Вэй Зөси нас барсанд гүнээ харамсч байгаагаа илэрхийлжээ. Мөн тус компани мөрдөн шалгах ажиллагааны явцад хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.