04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

БНХАУ Умард Солонгостой залгаа хил рүүгээ цэрэг илгээжээ

СӨҮЛ. /UPI/. БНАСАУ-ын Коммунист намын 7 дугаар их хурал ирэх сард болохоос өмнө тус улс цөмийн тав дахь туршилтаа  хийхээр зэхэж байгаатай холбоотойгоор Хятадын тал Умард Солонгостой залгаа хил рүүгээ цэргээ илгээж байна.

БНХАУ Умард Солонгостой залгаа хил рүүгээ 2000 цэрэг илгээсэн гэж Хонконгийн Хүний эрх, ардчиллын төлөөх мэдээллийн төв /төрийн бус байгууллага/ өчигдөр мэдэгдсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.

Хятад өмнө нь Умард Солонгостой залгаа хилдээ цэрэг байрлуулж байжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Умард Солонгос устөрөгчийн бөмбөгийн туршилт нь амжилттай болсон гэж мэдэгдсэний дараа Хятад улс зүүн хойд нутаг руугаа 3000 цэрэг илгээжээ. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард Умард болон Өмнөд Солонгосын хооронд болсон газрын минатай холбоотой мөргөлдөөний үеэр, 2013 оны сүүлчээр Ким Жөн Уны хадам ах Жан Сүн Тэкийг цаазаар авсны дараа БНХАУ хил рүүгээ цэрэг илгээж байжээ.

Хятадын цэргийн бие бүрэлдэхүүн ажиглалтын хоёр гол цэгт байрлаж байгаа бөгөөд харуулууд 24 цагийн турш хамгаалалтад гарч байна гэж дээрх байгууллага мэдэгдэлдээ дурджээ.

Цэргүүдийн зарим нь Умард Солонгосын цөмийн туршилтаас үүсэх цацраг идэвхт бодисын  хэмжээг тогтоох үүрэгтэй аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.