05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

БНХАУ-ын Засгийн газар интернэт худалдааны салбарыг дэмжинэ

БНХАУ-ын онлайн худалдааны “Vipshop Holdings" компанийн хувьцаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид түүхэн дээд хэмжээ буюу 229.29 ам.долларт хүрч чангарчээ.

Энэ нь “Alibabа" компани салбарын бусад өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагаанд саад учруулна гэсэн шинжээчдийн таамгаас зөрлөө. Зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон тус компани нийлүүлэлтийн салбараа өргөтгөж, гар утасны технологид хөрөнгө оруулалт хийснээр зах зээлд эзлэх хэмжээгээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж шинжээчид үзжээ. Үүний зэрэгцээ “Vipshop"-ийн хувьд цаашид тулгарч болох сорилт нь бүтээгдэхүүний нэр төрлөө нэмснээр амжилтаа хадгалж үлдэж чадах эсэх асуудал юм. Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газраас интернэт худалдаа тэргүүтэй зургаан салбарыг дэмжихээ мэдэгдээд байна. Тус улсын эдийн засгийн өсөлт III улиралд саарсан ч БНХАУ-ын эрх баригчид үүнийг үл харгалзан хэрэглэгч төвтэй нийгмийг бий болгохыг хүсч байна гэж ажиглагчид таамаглажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.