05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бээжингийн олон нийтийн бүх газарт тамхи татахыг хориглоно

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын албаны хүмүүсийн танилцуулж буй шинэ төлөвлөгөөнүүдийн хүрээнд тус хотын олон нийтийн бүх газрын дотор тамхи татахыг хориглоно.

 

Мөн нийтийн тээврийн хэрэгсэл, кино, сонин, сэтгүүл дээр тамхи сурталчлахыг хориглох аж.

Хятад улсад тамхи татдаг 300 сая хүн бий гэсэн тооцоо байгаа юм.

Энэ хорт зуршлыг хориглох өмнөх оролдлогууд төдийлөн амжилт олж байгаагүй билээ.

Ирэх оны зургадугаар сараас хүчин төгөлдөр болох шинэ журам эхний ээлжинд зөвхөн нийслэл хотод хэрэгжинэ.

Тамхидалттай холбоотой өвчнөөр жил бүр хэдэн сая хятад амиа алддаг юм. Харин энэ төлөвлөгөөний ачаар хэдэн сая хүн аврагдах боломжтой гэж “ВВС” телевизийн сэтгүүлч Майкл Бристов үзэж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.