05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Бээжин аюулгүй байдлаа чангатгаж байна

БЭЭЖИН. /Xinhua/. Ази-Номхон далайн хамтын ажиллагааны (APEC) гишүүн улсуудын уулзалт энэ долоо хоногт болох гэж байгаатай холбогдуулан шалган нэвтрүүлэх цэг, цагдаагийн пост нэмж байгуулахаар замаар Бээжин аюулгүй байдлаа чангатгаж байна.

 

Бид шалган нэвтрүүлэх 22 цэг, замын түр хашлага 38-ыг нэмж байгуулж, 24 цагийн турш тээврийн хэрэгслүүдийг шалгаж байна гэж Бээжин хотын аюулгүй байдал хариуцсан товчооны албаны хүний мэдэгдсэн юм.

Сүүлийн 10 сард тус хотын цагдаа нар тээврийн хэрэгслийг шалгах замаар 1003 сэжигтэн баривчилж, 12353 грамм мансууруулах бодис, 881 кг аюултай химийн бодис, 1000 гаруй хутга болон хууль бус салютуудыг хураан авчээ.

Бээжин хотын төвд сум нэвтэрдэггүй дуулга, хутга нэвтэрдэггүй дүрэмт хувцас өмссөн цагдаа нар цагдаагийн 161 постод ажиллаж байгаа аж.

Мөн нийслэл хотынхоо аюулгүй байдлын шалгалтыг сайжруулах үүднээс рентген машин, шалган нэвтрүүлэх хаалга, илрүүлэгч болон тэсрэх төхөөрөг зайлуулах роботуудыг цагдаа нар нэмж ашиглаж байна.

“Ази-Номхон далайн түншлэлээр ирээдүйг бий болгох нь” сэдвийн хүрээнд Ази-Номхон далайн хамтын ажиллагааны (APEC) гишүүн улсуудын ээлжит уулзалт энэ сарын 5-11-нд Бээжин хотод болно. Энэ нь 2008 оны зуны олимпын наадмаас хойш тус хотод болох гэж буй олон улсын хэмжээний хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.