05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бээжин замын хөдөлгөөнөө хязгаарлаж байна

Ази-Номхон эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) гишүүн улсуудын удирдагч нарын уулзалт болох гэж байгаатай холбоотойгоор агаарын чанараа сайжруулах хүчин чармайлтын хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг хязгаарлаж байна. Тэр ч байтугай засгийн газрынхаа харьяа байгууллагуудын тодорхой тооны тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцохыг Бээжин хориглож байна.

Бээжин хотын байгаль орчин хамгаалах товчооны мэдэгдсэнээр, өнөөдрөөс эхлэн тус хотын захиргааны тээврийн хэрэгслүүдийн 70 хувь буюу 19 мянган тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа ажээ.

11 дүгээр сарын 3-12-нд машинуудын дугаарыг тэгш-сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна. Дугаараасаа хамаараад машинууд энэ хугацаанд өөр өөр өдөр замын хөдөлгөөнд оролцох юм.

2008 оны олимпын үеэр Бээжин мөн дугаарын хязгаарлалт хийж, хотынхоо машины 45 хувийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, агаараа цэвэршүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байсан билээ.

Ази-Номхон эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) гишүүн улсуудын удирдагч нарын уулзалт энэ сарын 10-11-нд болно.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.