05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бээжин Шанхайн хурдны галт тэргээр 100 сая зорчигч үйлчлүүлжээ

Он дуусах болоогүй байхад Бээжин Шанхайн хоорондох хурдны галт тэргээр зорчигчдын тоо энэ жил 100 саяыг давсан нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо.

 

Дээрх чиглэлийн хурдны галт тэрэг өчигдөр 108 сая дахь зорчигчоо тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зорчигчдын тоо 30-аад хувиар өссөн үзүүлэлт юм. Бээжин-Шанхай чиглэлд хурдны галт тэрэг ашиглалтанд орсноос хойшхи 3 жилийн хугацаанд зорчигчдын тоо жил тутам өсөж ирсэн бөгөөд энэ эрчээрээ нэмэгдсээр байвал ирэх оноос ашигтай ажиллаж эхлэх төлөвтэй байна.

Тус чиглэлд хурдны галт тэрэг анх нэвтэрсэн 2011 оны сүүлийн хагас жилд өдөрт 24 сая 452 мянган зорчигч, 2012 онд өдөрт 65 сая 69 мянган зорчигч, 2013 онд өдөрт 83 сая 898 мянган зорчигч тээвэрлэжээ.

Хөххот Б.Занданхүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.