05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ГАДААДАД ЗОРЧИЖ БУЙ ХЯТАД ИРГЭДИЙН ТОО 100 САЯ ДАВЖЭЭ

Хятад улсын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр 2014 оны 11 сарын байдлаар гадаад орон руу зорчих Хятад иргэдийн тоо 100 сая давжээ.

Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар 12 дугаар сарын 5 ны өдөр мэдээлэхдээ , Хятад иргэд гадаад орон руу зорчих явдал нэмэгдэн анх удаа 100 сая даваад байна.

Энэ нь Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн ба Хятад улсын цогц хүчин чадал тасралтгүй нэмэгдэж Хятадын болон дэлхийн ард түмнүүдийн харилцан солилцоо эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засаг, нийгэм дэх Хятадын өргөн хүрээтэй оролцоог харуулж буй юм.

Хятадын Гадаад харилцааны яамнаас Хятад болон гадаад иргэдийн солилцоог идэвхжүүлэх чиглэлд шинэ дүрэм журам бий болгон, шат дараалсан, олон сувагт арга хэмжээг олон жилийн турш хэрэгжүүлж байна. Цаашид харилцан визгүй зорчих хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах, олон удаагийн визийг урт хугацаанд олноор олгох, харилцан зорчих нөхцлийг хялбарчлах, Хятад иргэдийн гадагш гарах явдлыг дэмжих зорилгоор олон талт үйлчилгээг хөнгөвчлөн Хятадын гадаад паспортыг “алтан” болгох зорилго тавьж байна хэмээн онцоллоо. Одоогийн байдлаар Хятад улсын иргэд 12 оронд визгүй, 37 оронд визний хөнгөвчилсөн журмаар зорчих эрхтэй аж.

ЭНЭ ЖИЛ ХЯТАДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ 7 САЯ ГАРУЙ ОЮУТАН ТӨГСӨНӨ

Энэ онд Хятадын их дээд сургуулиудыг нийт 7 сая 270 мянган оюутан төгсөнө.

Өчигдөр Хятадын Боловсролын яамнаас зохион байгуулсан Хятадын их дээд сургуулийг шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах онлайн хурлын үеэр энэхүү тоо баримтыг дурдлаа. Тус хурлын үеэр Хятадын боловсролын сайд Юань Гүйрэнь төгсөх оюутнуудыг ажлын байраар хангах талаар чармайн ажиллахыг орон нутгийн засаг захиргаад, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалав.

Хөххот Б.Занданхүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.