05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монгол руу шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүн экспортолно

ЗИНАНЬ. / Xinhua/. БНХАУ-ын зүүн нутгийн Шаньдун мужийн хүнсний томоохон компани  Монгол руу шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүн экспортлох албан ёсны эрхтэй болжээ.

 

Шаньдуны Орох-Гарах хяналт, хорио цээрийн товчооны мэдэгдсэнээр, тус мужийн Янгу хошууны “Фөнсян” ХХК нь Монгол руу шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлох Хятад улсын анхны компани болсон байна.

Шаньдуны экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг 10 дугаар сард шалгаснаар Монголын тал бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт шалгалтад сэтгэл хангалуун болсон гэж тус товчоо мэдэгдсэн юм.

Шаньдуны “Фөнсян” нь “KFC” болон “McDonald's”-т бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, тахиа боловсруулалтаараа Хятаддаа тэргүүлэгч компаниудын нэг аж.  Тус компани нь 200 сая тахиа, 60 мянган тонн шувууны гаралтай бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай гэнэ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.