04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Си Зиньпин цэргийн шинэчлэлийг түргэвчлэхийг уриаллаа

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин цэргийн командлалын төвд зочилж, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгасан байна.

Си Зиньпин БНХАУ даяар тархан байрласан байлдааны таван бүс дэх командлалын төвүүдийн байдалтай дүрс бичлэгээр дамжуулан танилцсан байна. БНХАУ-ын Зэвсэгт хүчний газар, тэнгис, агаарын цэргийн хүчний үйл ажиллагааг уялдуулан нэгтгэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард бүс нутгийн командлалын таван төвийг байгуулжээ.

Батлан хамгаалахын шинэчлэлийг хэрэгжүүлэх түүхэн боломжийг БНХАУ ашиглах ёстой гэж Си Зиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр гол өөрчлөлтүүдийг яаралтай хийхийг уриалсан байна.

Хятад даяарх цэргийн байгууллагуудыг төв командлал бүрэн хянаж байгаагүй гэж зарим шинжээчид үздэг аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.