03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Си Зиньпин Чех, АНУ-д айлчилна

БЭЭЖИН. /NHK/. Ирэх долоо хоногт Вашингтон хотноо болох Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзана.

Си Зиньпин энэ сарын 28-наас Чех болон АНУ-д таван өдрийн айлчлал хийж, энэ сарын 31-нд эхлэх Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдэв.

Уг дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсэг боловсруулахад ашиглагддаг материалыг террористуудын гарт орохоос сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэх ажээ.

Харин АНУ, БНХАУ-ын удирдагчид, Умард Солонгосын цөмийн асуудал болон Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын цэргийн ажиллагааг хэлэлцэх төлөвтэй байна.

Си Зиньпин АНУ-д айлчлахаасаа өмнө Чехэд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Милош Земантай хэлэлцээ хийнэ.

ЕХ-ны гишүүн орнуудын Ерөнхийлөгч нар дундаас Чехийн Ерөнхийлөгч ганцаараа өнгөрсөн есдүгээр сард Бээжинд болсон цэргийн парадыг үзжээ. Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан уг парадыг зохион байгуулсан байна.

Си Зиньпин уг айлчлалаараа хоёр улсын найрсаг харилцааг сэргээхийн сацуу эдийн засаг болон бусад салбар дахь харилцаагаа өргөжүүлэх зорилготой байна гэж улс төрийн шинжээчид үзжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.