04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Хятадаас Умард Солонгост экспортлохыг хориглосон бараануудын жагсаалтыг гаргажээ

БЭЭЖИН. /Xinhua/. БНАСАУ-д экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт, тодруулбал, үй олноор устгах зэвсэг хийхэд ашиглаж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг Хятад улс гаргажээ.

БНХАУ-ын Худалдааны яамны цахим хуудсанд дурдсаныг үзвэл, “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөн ийм хориг тавилаа. Энэ хориг удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэсэн байна

Уг жагсаалтад төмрийн устөрөгчтэй нэгдэл /metal hydrides/, лазер гагнуурын машин, плазм зүсэгч зэрэг багтжээ.

Мөн олон арван төрлийн химийн бодисыг БНАСАУ-д экспортлохыг хориглосон байна.

БНАСАУ энэ оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард хиймэл дагуул хөөргөхийг оролдсон тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гуравдугаар сард тус улсын эсрэг хориг тавих тухай тогтоол баталсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.