05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХЯТАДАД АВЛИГАЧ ТҮШМЭЛД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООВ

Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны орлогч дарга Лю Тенаньд авлигын хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ.
Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, ийм шийдвэрийг тус улсын Хэбэй мужийн Ланфан хотын дунд шатны шүүх гаргасан байна.

Лю Тенанийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Хятадын Коммунист намын Төв хороо өнгөрсөн онд гаргажээ. Түүнийг “сахилга батыг ноцтой зөрчсөн” хэрэгт сэжиглэж байсан байна.

Лю Тенань Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны орлогч даргын албан тушаалыг 2008 оноос хашжээ. Энэ хороо нь Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд нийгэм-эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулдаг аж. Тэрбээр мөн 2010 оны 12 дугаар сараас 2013 оны гуравдугаар сар хүртэл Хятадын Эрчим хүчний улсын удирдах газрыг удирдаж байсан бөгөөд эрчим хүчний асуудлаар ОХУ-тай хийсэн хэлэлцээнд оролцож байжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.