05 сарын 18, Бямба
6.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятадад химийн зэвсэг устгах байгууламж удахгүй ашиглалтад орно

БЭЭЖИН. /Kyodo/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японы армийн орхиж явсан химийн зэвсгийг устгах шинэ байгууламж Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужид нээгдэнэ.

 

Энэ төсөлтэй ойр эх сурвалжуудын мэдэгдсэнээр, химийн зэвсэг устгах байгууламжийг нээх ёслол тус мужийн Дуньхуа хотын Хаэрба-линь дүүрэгт эртдээ энэ сарын 30-нд болох аж.

Уг арга хэмжээнд Япон болон Хятадын засгийн газрын албаны хүмүүс оролцоно.

Хятадад орхисон химийн зэвсгүүдээ татаж, устгахыг Японы Засгийн газар 2000 оноос хойш оролдсоор байгаа юм.

Ийм ажлыг Химийн зэвсгийг хориглох байгууллагын конвенцын дагуу хэрэгжүүлдэг аж.

Хаэрба-линд 300-400 мянган химийн зэр зэвсэг булсан учир Япон тэнд устгах байгууламж барьж байгаа ажээ.

Энэ байгууламжийн зуух өндөр температурт химийн зэвсгийг хайлуулна гэж Японы засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсэн юм. Тэд энэ ажлыг түргэсгэж, 2022 он гэхэд бүх химийн зэвсгийг устгаж дуусахыг хүсч байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.