05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хятадууд шинэ онтойгоо золгож байна

БЭЭЖИН. /TASS/. Хятадын оршин суугчид билгийн тооллоор шинэ жилийн баяраа өнөөдөр тэмдэглэж байна.

Хятадын хотуудын гудамж, талбайд өчигдөр оройноос эхлэн шөнийн туршид цаасан буу, салютын дуу тасраагүй байна. Шинэ оноо угтах орой цагийг ингэж өнгөрөөвөл муу ёрын сүнсийг хөөж, шинэ ондоо аз жаргалыг бэлгэддэг гэж үздэг аж.

Билгийн тооллоор энэ жил гал бичин жил тохиож байгаа юм. Хамгийн сүүлд 1956 онд ийм жил тохиож байсан бол дараагийнх нь 60 жилийн дараа энэ жил тохиож байгаа ажээ.

Бичин жилд төрсөн эмэгтэй эр нөхөртэйгөө нийлэмжтэй аз жаргалтай гэрлэлтийг бий болгодог гэж үздэг байна.

Үүнээс гадна, бичин жилийн эрүүл энх, урт наслалтын бэлгэ тэмдэг нь хүүхдүүдийнх нь хувь заяанд нөлөөлнө гэж үзэн энэ жил олон хятад эмэгтэй хүүхэдтэй болохыг хүсч магадгүй. Энэ жилд төрсөн хүүхдүүд эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ухаантай, түүгээр ч барахгүй шинэлэг сэтгэлгээтэй байдаг гэж үздэг аж.

Хаврын баяр буюу “Чуньзе”-г хятадууд гэр бүл, ойр дотныхонтойгой тэмдэглэдэг уламжлалтай. Шинэ жилийн эхний өдрүүдийг заавал төрөл төрөгсөдтэйгөө өнгөрүүлэх ёстой байдаг аж. Долоо хоногийн баярыг уламжлалт дайллага дагалддаг бөгөөд гол хоол нь ихэвчлэн гэр бүлээрээ хийдэг банш юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.