05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХЯТАДЫН БАЯЧУУД ХҮҮХДЭЭ ГАДААДАД СУРГАХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ

Хятадын баячуудын дийлэнх нь хүүхдүүдээ АНУ, Их Британи зэрэг оронд сургах эрмэлзэлтэй байна гэсэн боловсролын тайланг “Хурунь” агентлаг гаргажээ.
“БНХАУ-ын баячуудын 80 хувь нь хүүхдүүдээ гадаадад сургахаар төлөвлөсөн байдаг нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Япон улсын баячуудын нэг хүрэхгүй хувь, Германы баян хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь хүүхдүүдээ гадаадад сургахаар төлөвлөсөн байдаг” гэж тайланд дурджээ.

Бусад орныг бодвол АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Сингапур, Франц, Герман зэрэг оронд баян хүмүүс хүүхдээ сургах илүү эрмэлзэлтэй байдаг байна.

Мөн тайланд, оюутнуудын нас залуужиж байгааг тодруулжээ. Гадаадад сурахаар явж буй саятны хүүхдүүдийн дундаж нас нь 16 байжээ.

"10 жилийн өмнө, Канад болон Австралид хятадууд их олон байдаг учраас Хятадын баячууд хүүхдүүдээ тийшээ явуулдаг байсан. Одоо дэлхийн хаанаас ч итгэлтэй хүмүүс олж болох, мөн аль ч орон луу хүүхдээ илгээх итгэлтэй болсон Хятадын баячууд нийгмийн өргөн сүлжээтэй болсон гэж тайланг нийтлэгч Руперт Хүүгверф мэдэгджээ.

Гадаадад удаан хугацаагаар суралцах нь Хятадын эдийн засгийн даяарчлалд сайн нөлөөтэй юм гэж тэрбээр мэдэгдсэн байна.

БЭЭЖИН. /Xinhua/ Орчуулга: Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.