05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятадын Гадаад харилцааны сайд Ираны цөмийн хэлэлцээрт оролцов

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 24-нд  Вена хотноо болж буй Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан орны хэлэлцээнд  оролцов.

 

 Тэрээр,  Хятадын тал Ираны  цөмийн  хэлэлцээрт идэвхтэй оролцсоор ирсэн  гол  оролцогч юм. Бид  шударга байр суурь баримтлан,  хэлэлцээрийг урагшлуулахад  талуудын хооронд зуучлах, олон удаа  ажил хэрэгч санал дэвшүүлж байна. Энэ удаагийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар мөн  Хятадын тал  гол асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг дэвшүүлж, талууд үнэлж дэмжиж итгэж байгаа нь  хэлэлцээрийн сүүлийн шатанд  чухал үүрэг гүйцэтгэх юм.
Сүүлийн шатны хэлэлцээрийн үеэр  Хятадын тал талуудад Ираны цөмийн асуудлыг улс төрийн   шийдвэрээр хандахдаа   тэвчээртэй байхыг уриалж байна гээд, Олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх  системийг сахихын сацуу Ираны энх тайван, цөмийн  эрчим хүч  ашиглах эрх ашгийг хамгаалан, алхмаар урагшлах зарчмыг мөрдөн,  тохирох хугацааны  хүрээнд  багц төсөл гарган, алхмаар хэрэгжүүлэх тодорхойлон, уян хатан байр суурийг баримтлан, нэгэн чиглэлд идэвх  чармайлт гаргах хэрэгтэй юм гэв.
Ван И хэлэлцээр урагштай  байна хэмээн талууд үнэлж  буйг онцлон, бүх талын эрх ашгийг хангасан тохиролцоо хийх сайн суурь бүрдлээ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.  
Талууд  Ираны цөмийн хэлэлцээрийн хугацааг сунгах талаар зөвшөөрч,  ирэх саруудад  үлдсэн  асуудлыг шийдвэрлэх, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрэх юм.  

Бээжин хот Д.Энхчимэг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.