03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хятадын дарга удахгүй Обаматай уулзана

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай удахгүй уулзахаар төлөвлөж байгаа тухай "Жэньминь жибао" сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, энэ тухай Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян АНУ-ын Сангийн сайд Жейкоб Льютэй уулзсаныхаа дараа мэдээлсэн байна. Хоёр орны удирдагчийн уулзалт Бээжин болон Вашингтоны харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж тэрбээр хэлжээ. Айлчлалын талаарх албан ёсны мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яам нийтлэх ёстой байна.

Си Зиньпин, Барак Обама нар гуравдугаар сарын 5-нд буюу бямба гарагт эхлэх Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дууссаны дараа уулзана гэж мэдээлж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.