04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоц өмнөхөөсөө том

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Тэнгисийн цэргийн хүчинд /ТЦХ/ зориулан бүтээж байгаа нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоц нь өмнөх ийм хөлөг онгоц болох "Ляонин”-оос илүү том байх бөгөөд “J-15” сөнөөгчтэй байх аж. Энэ тухай Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Ардын чөлөөлөх армийн ТЦХ-ий мэдээллээр хангах асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөгөө өгөх хорооны дарга Инь Жо тус улсын үндэсний радиод ярилцлага өгөхдөө хэлжээ.

ТЦХ-д зориулж нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг бүтээж эхэлсэн тухай Хятадын Батлан хамгаалах яам өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор мэдэгдсэн юм. Хятадууд нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг бүтээж байна гэж хэвлэлүүд урьд нь нэг бус удаа мэдээлж байсан боловч эрх баригчид үүнийг албан ёсоор нотлоогүй.

Уг хөлөг онгоцыг шинэ загвараар бүтээж байгаа бөгөөд энэ нь илүү их зэвсэг, сөнөөгч онгоц, түлш тээх боломж олгосноор байлдааны ажиллагаа явуулахад бие даасан байдлыг болон боломжийг дээшлүүлнэ гэж Инь Жо ярьжээ.

Тэрбээр мөн нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоц нь “Ляонин”-ы адил эргүүлийн нисэх онгоц, шумбагч хөлөг онгоц эсэргүүцэгч нисэх онгоц болон нүүлгэн шилжүүлэх нисдэг тэргүүдтэй байх аж.

Нисэх онгоц тээгч "Ляонин" хөлөг онгоц нь 50 мянга гаруй тонн усан түрцтэй гэж Синьхуа агентлаг урьд нь мэдээлж байв.

Хятадын нисэх онгоц тээгч анхны хөлөг онгоц болох "Ляонин"-ыг 1998 онд Украинаас худалдсан авсан Зөвлөлтийн бүтээж дуусгаагүй "Варяг" хэрэх онгоцонд суурилан бүтээсэн билээ. Уг хөлөг онгоцыг нисэх онгоц тээгч болгох ажил 2005 онд Хятадын Далянь хотын хөлөг онгоцны үйлдвэрт эхэлсэн байна. Уг хөлөг онгоц тус улсын ТЦХ-ий бүрэлдэхүүнд 2012 оны есдүгээр сард орсон билээ.

Нисэх онгоц тээгчийг Далянь боомтын онгоцны засварын газар байрладаг мужийн нэрээр "Ляонин” гэж нэрлэжээ. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.