05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятадын прокурорууд их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ

БЭЭЖИН. /NHK/. Авлига авсан байж болзошгүй засгийн газрынхаа нөлөө бүхий албаны хүний гэрээс  бэлнээр 200 сая юань буюу 32,7 сая орчим долларыг Хятадын прокурорууд хураан авчээ.

 

Бид авлигын хэргийг мөрдөн шалгах явцад энэ бэлэн мөнгийг хурааж авсан гэж Хятадын прокурорууд мэдэгдсэн юм.

Тэдний мэдэгдсэнээр, 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш нэг удаагийн нэгжлэгээр ийм их хэмжээний мөнгө хураан авч байгаагүй ажээ.

Энэ мөнгийг Хятадын эрчим хүчний удирдах газрын нүүрсний товчооны дэд захирал Вэй Пөнюанийн гэрээс хураасан гэсэн мэдээлэл байна.

Тус газарт Хятадын эдийн засгийн бодлогыг хариуцдаг Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс хяналт тавьдаг юм.

Харин энэ албаны хүн ийм их хэмжээний мөнгийг гэртээ хэрхэн хадгалж байсан талаар прокурорууд дурдсангүй.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.