05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Хятадын удирдагчдын хамаатнуудын нэрс “Панамын баримт бичиг”-т дурдагджээ

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын гурван дээд удирдагч, тэдний дотор дарга Си Зинпиний хамаатнууд “Панамын баримт бичиг” гэх оффшор дансны талаарх дуулианд нэр холбогдсон байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панам дахь хууль зүйн зөвлөгөө өгдөг нэгэн компанийн дотоод мэдээллийг дэлгэжээ.

Дэлхийн улс төрийн удирдагчид, тэдний хамаатнууд болон бусад олон хүмүүс уг компаниар дамжуулан санхүүгийн оффшорын үйл ажиллагаа явуулж байжээ.

БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гурван гишүүний хамаатнууд Их Британийн Виржинийн арлууд дахь оффшор компаниудад хувьцаа эзэмшдэг байна.

Хятадын дарга Си Зинпин, Коммунист намын тавдугаар удирдагч Лю Юншань, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч дарга Жан Гаоли нарын хамаатан саднуудын нэр “Панамын баримт бичигт” дурдагджээ.

Уг алдагдсан баримт бичигт орсон Хятадтай холбоотой мэдээллүүдийг эрх баригчид хааж, цахим хайлтыг блоклосон байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.