04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хятадын эдийн засгийн эмзэг үндэс

Жошуа Малдэвин (Joshua Muldavin) нь Сара Лоуренсийн коллежийн нийгэм, эдийн засгийн газар зүйн  профессор хүн юм. Тэрбээр Хятадын хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явдлыг дүгнэсэн бөгөөд түүний бичсэн нийтлэлийг дор хөрвүүллээ.

Хятадын өмнөд нутгийн Гуандуны мужийн Ухани тосгоны тариачид хоёр долоо хоногийн өмнө бяцхан “бослого” гаргаж, тосгоны захиргааг эзлэн, орон нутгийн удирдлагуудыг хөөжээ. Тэдний гомдолд хэн ч хариу өгөөгүй удсан  учраас ийнхүү амь насаараа дэнчин тавьж,  цагдаагийнхны өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн байна. Эсэргүүцлийн гол шалтгаан нь хамтын эзэмшлийн газрыг нь худалдаж, дарга нар нь баяжаад тариачдыг хоосруулсан явдал гэнэ. 

Уханийн эсэргүүцэл нь олон улсын хэвлэлээр гарсан учраас Бээжингийн шахалтын дагуу мужийн нэгэн түшмэл тэдний шаардсаныг биелүүлэхээ илэрхийлж тариачдыг ятгаж чадсан байна. “Хотжилт ба аж үйлдвэржилтийн зардлыг бууруулах үүднээс фермерүүдийн газар эзэмших эрхийг Хятад цаашид золиослох ёсгүй” хэмээн энэ долоо хоногт ерөнхий сайд  Вэнь Зябао  мэдэгдлээ. Ийм маягаар Хятадын Засгийн газар бэрхшээлтэй асуудлыг шийдэн ард олны үймээнийг шийдэж чадлаа.

Гэлээ ч энэ бол алдаа. Хятадын удирдлага зөвхөн Ухани гэлтгүй Хятадын хөдөө орон нутагт гол төлөв газраа булаалгасны улмаас гардаг  олон түмний хөдөлгөөнийг нарийн харж байх ёстой. Яагаад гэвэл хятад тариачидтай учирч байгаа асуудал бидэнд ч бас хамаатай. Хятадын хөдөөгийн хүн ам нь  улсынхаа  болон дэлхийн томоохон корпорацийн даяарчлалын бараа бүтээгдэхүүний хамгийн доод давхрагын хэрэглэгчид бөгөөд хамгийн  чанаргүйг хэрэглэдэг. Ямар нэгэн норм, нормативгүйгээр эдгээр компаниуд нь Хятадын газар нутаг ба тариачдын хөдөлмөрийг ашиглан хүрээлэн буй орчинд сүйрэл дагуулсан, хэдийгээр дэлхий даяар хэрэглэгддэг ч нийгэм нь хүлээн авах аргагүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байна. Дэлхийн хэрэглэгчид хямд бүтээгдэхүүн хэрэглэн, түүнээс олон улсын корпорациуд хөлжиж байх зуур Хятадын хүн амын хамгаалалтгүй давхрага л энэ бүгдийнх нь төлөө жинхэнэ үнэ төлж байна.Уханийн хэрэг явдал эдийн засгийн их гүрний оргилд Хятадыг хүргэх төлөвлөгөө ганхалттай байгаагийн үзүүлэлт юм.  Энэ нь хэдэн зуун сая хүний газрын төлөөх шийдэх аргагүй тэмцэл. Хятадын хөдөө орон нутгийн хүн амын амьдралын чанарыг өөрчлөх бүх зүйл нь дэлхийн өнөөгийн эмзэг эдийн засагт нөлөөлөх магадлалтай.

Би бараг 30 жилийн турш Хятадын хөдөө орон нутгийг судлах боломжтой байсан учраас газар булаалт нь Хятадын эдийн засгийн гайхамшгийн төвд нь байгаа гэдэгт итгэлтэй болсон юм. Орон нутгийн эрх баригчид хүн амаас газрыг нь авч үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрийн байгууламжууд, зам, далан ба цахилгаан станцуудыг босгож байна.

Засгийн газар ба намд холбоо сүлбээтэй байх нь хотын төв, дагуул хотуудад үндсэн үл хөдлөх хөрөнгийг нь эзэмшин авахад тустай бөгөөд үүгээр маш их хөрөнгөжин баяжсан. Хятадын хамгийн баян арван тэрбумтаны найм нь газар булаалтаар өөрсдийн хөрөнгийг зузаатгасан байгаа.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээгээр бүтээн нарт худалдагдсан 1,1 сая га газрын 700 мянга гаруй га нь хууль бусаар булаагдсан байжээ. Үр дүнд нь ойролцоогоор 75 сая тариачид огт газаргүй болсон бөгөөд Хятадын гудамжаар ажил хайн өдөр бүр тэнэх 200 сая оршин суугчдын хүрээг тэлээд байна.

Газраа алдсан хөдөөгийн олон гэр бүл өнөөдөр Хятадын дийлэнхийн адил амиа тэжээх төдий хэмжээний газар л ашиглаж байна. Уханийн оршин суугчид хамтын эзэмшлийн 400 га газраа барилгынханд алдсанаас гадна загасны ангийн хамтын ашиглалтын бүсийг нь далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том компанид худалдсан байжээ. Тэр нь тосгоны хүмүүсийн амьдрах боломжийг эрс муутгасан байна. Хятад даяар олон муж, тосгод тариачид, газраа алдагсадын  уур хилэн, цөхрөлд нэрвэгдээд байна. 

Газар булаан авах нь Хятадын ниймгийн өсч буй тэгш бус байдлын салашгүй хэсэг болжээ. Засгийн газрын хүчтэй популист яриа мөн ард олны үймээн дургүйцлийг дарахаар мэдэгдэхүйц хөрөнгө оруулалт хийж байгаа ч өнөөгийн Хятад нийгмийн тэгш бус ялгаагаараа дэлхийн хамгийн ядуу орнуудтай өрсөлдөхөөр байна. Ядуу амьдралтай 400 сая хятад хүмүүс газраа  хэзээ мөдгүй булаалгаж болзошгүй байнгын аюул заналын дор  амьдарч байна байна.

Бээжин тариачдын эсэргүүцэл, дургүйцлийг орон нутгийн түшмэдүүдийг буруутгах замаар амжилттай дарж байна. Тус улсын Засгийн газар нь хууль бусаар булаан авсан газар дээр улс орных нь эдийн засгийн хөгжил явагдаж буй болонхүрээлэн буй орчноо хоосруулах, нийгмийн туйлшралыг гаргаснаар хүн амынхаа ядуу давхрагын хамгаалалт зэрэг гол асуудлыг шийдэж чадахгүй л байгаа юм.  Эдгээр үндсэн асуудал шийдэгдээгүй цагт Уханийн хэрэг явдал нь ирээдүйн сүйрлийн урьдатгал л болон үлдэнэ.

Ш.Мягмар "Ардын Эрх"


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.