04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хятадын ЮАНЬ-ийг гадаад улс руу шилжүүлэх болон Гадаадаас хүлээн авах талаар зөвлөмж

Худалдаа, хөгжлийн банкнаас ЮАНЬ-ийн төлбөр тооцоог хэрхэн шилжүүлэх болон хүлээн авах талаар ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Худалдаа, хөгжлийн банк нь Монголд хамгийн олон буюу Хятадын 5 банкинд Юанийн данстай бөгөөд тэдгээрээр дамжуулан харилцагчийн төлбөр тооцоог хамгийн бага үнээр, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

МОНГОЛ УЛСААС ГАДААД РУУ ХЯТАДЫН ЮАНЬ ШИЛЖҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА:

Монгол улсаас гадаад улсууд руу юанийн гуйвуулга хийхэд дор дурдсан банкуудаар дамжуулан хамгийн хурдан шуурхай аргаар төлбөр хүлээн авагчид мөнгийг шилжүүлэх юм.

Гадаад руу гуйвуулга хийхэд банкны салбар дээр ирж “Гадаад шилжүүлгийн даалгавар” бөглөх, эсвэл интернет банкны үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийх даалгаврыг ХХБ-нд өгч болно.
Жишээ 1: Банкны салбар дээр ирж шилжүүлгийн маягт бөглөх
(Банкны салбарын байршлуудыг та тус банкны http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=23 веб сайтаас авна уу.)

2

Жич: Уг маягтыг бөглөхдөө хүлээн авагчийн нэр, хаяг, хүлээн авагчийн банкны нэр, салбарын нэрийн мэдээллийг ханзаар өгөх шаардлагатай.
Жишээ 2: Хятадын Хөдөө аж ахуйн банкны “Алтан түрүү” карт руу гуйвуулга хийх

3

Жич: Хятадын Хөдөө аж ахуйн банкны “Алтан түрүү” карт руу хийгдэж буй юанийн гуйвуулгад ханзаар мэдээлэл өгөх шаардлагагүй.

Жишээ 3: Интернет банкны үйлчилгээ гадаад шилжүүлэг хийх даалгавар өгөх:
Та тус банкны интернет банкны үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=172 болон www.ebank.mn веб сайтнаас авна уу.

4

Та үргэлжлүүлэх товчийг дарснаар таны гүйлгээ хийгдэх бөгөөд таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар холбогдох ханзны мэдээллийг хүргүүлэхийг хүссэн мэйл очих болно. Та ханзны мэдээллээ бидэнд алдаагүй хүргүүлснээр таны гуйвуулга түргэн шуурхай, зөв хүлээн авагчдаа хүрэх юм.

 Гадаад руу юань гуйвуулах шимтгэл:


5

Үүнд: Хэрэв та Agricultural Bank of China-ийн Алтан түрүү (Golden ear) карт эзэмшигч рүү юань шилжүүлэх тохиолдолд дүн харгалзахгүй 5,000 төгрөгийн шимтгэлтэй. Харин юанийн бусад гуйвуулгын хувьд дүнгээс хамааран 35 юаниас 100 юань хүртэлх шимтгэлтэй байна. Энэ нь өнөөдрийн байдлаар бусад арилжааны банкуудтай харьцуулахад хамгийн бага шимтгэл болж байна.

Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ:
Дамжуулагч банкны шимтгэлийг хариуцах:
Хэрэв та гадаад дахь түнш рүүгээ дамжуулагч банкуудын шимтгэл хасагдаагүй буюу анх шилжүүлсэн дүнгээр төлбөрөө хүргэхийг хүсч байвал тус банкны “Гадаад гуйвуулгын үндсэн дүн хамгаалсан үйлчилгээ”-г ашигланшилжүүлэг хийх боломжтой юм.
 Үйлчилгээний тариф- 50 юань
Та уг үйлчилгээг авахдаа ”Гадаад гуйвуулгын даалгавар” дээр “Эхний дамжуулагч банкны шимтгэлийг шилжүүлэгч хариуцна” гэсэн нүдийг бөглөнө үү.
Гадаад руу илгээсэн гуйвуулгын мэдээллийг залруулах, гуйвуулгыг цуцлах:
Гадаад руу илгээсэн шилжүүлгийн мэдээллийг харилцагчийн хүсэлтээр өөрчлөх, залруулах, эсвэл гуйвуулгыг цуцлах нэмэлт үйлчилгээ байдаг.
 Үйлчилгээний тариф- 50 юань

Юаний гуйвуулга хийхэд Хятадын банкуудаас тавигдах шаардлага:
1. Юанийн шилжүүлэг хийхэд хүлээн авагчийн банк, хүлээн авагчийн нэрийн хятад ханзыг заавал өгөх;
Жич: Паспортоор мөнгө хүлээн авах хувь хүн болон Agricultural Bank of China банкны карт эзэмшигч рүү шилжүүлэх төлбөр үүнд хамаарахгүй.
2. Хүлээн авагчийн утасны дугаар, паспорт, эсвэл регистрийн дугаарыг төлбөрийн даалгаварт бичсэн байх;
3. Шилжүүлгийн “Төлбөрийн зориулалт“-ыг тодорхой заах;
4. Хятадын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу 50,000.00 ам.доллароос дээш дүнтэй төлбөрийг хувь хүнд олгохыг хориглосон байдаг.

ГАДААД УЛСААС ЮАНИЙН ГУЙВУУЛГА ХҮЛЭЭН АВАХ

6

Гадаадаас хятадын юань хүлээн авахад ХХБ хамгийн уян хатан нөхцлийг санал болгож байгаа бөгөөд дор дурдсан бүх нөхцөлд юанийг хүлээн авах боломжтой юм. Үүнд:
- Харилцах данстай харилцагч
- Карт эзэмшигч
- Хадгаламжийн данстай харилцагч
- Хэрэв та ХХБ-нд ямар нэгэн дансгүй бол өөрийн регистрийн дугаараар мөнгөн гуйвуулга хүлээн авах боломжтой.

 Гадаадаас юанийн гуйвуулга хүлээн авах шимтгэл:
Төрөл Шимтгэл
Харилцах дансанд хүлээн авах Шимтгэлгүй
Картын дансанд хүлээн авах Шимтгэлгүй
Хадгаламжийн дансанд хүлээн авах Шилжүүлгийн дүнгийн 0.15%
Хувь хүний нэр дээр хүлээн авах Шилжүүлгийн дүнгийн 0.15%
Энэ нь өнөөдрийн байдлаар бусад банкуудтай харьцуулахад хамгийн бага шимтгэл болж байна.
Та гадаад улс, орноос юань шилжүүлэн авахдаа гадаадад буй түншдээ ХХБ-ны дараах мэдээллийг өгөөрэй. Үүнд:
• Хүлээн авагчийн банк (Beneficiary’s Bank):
Trade and Development Bank of Mongolia
• Хүлээн авагчийн банкны свифт код (Beneficiary’s Bank SWIFT code):
TDBMMNUB
• Хүлээн авагчийн мэдээлэл (Beneficiary):
Нэр, хаяг, холбогдох утас
• Хүлээн авагчийн ХХБанкин дахь дансны дугаар, эсвэл иргэний үнэмлэхийн дугаар
Дээрх мэдээллийг тус банкны http://www.tdbm.mn/download/ABOC-CNY.pdf веб сайтнаас татаж авах боломжтой.
Хэрэв танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол ХХБ-ны www.tdbm.mn веб сайтаар, эсвэл 1977 лавлах утас болон info@tdbm.mn и-мэйл хаягаар холбогдоно уу.

Хөгжил дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.